“Аудитын харилцагчдын уулзалт 2025” амжилттай зохион байгуулагдлаа.

“Аудитын харилцагчдын уулзалт 2025” амжилттай зохион байгуулагдлаа.

“Аудитын харилцагчдын уулзалт 2025”

Magic User
“Аудитын харилцагчдын уулзалт 2025” амжилттай зохион байгуулагдлаа.

“Мэжик консалтинг Аудит” ХХК нь жил бүр аудитын харилцагчдадаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, санал бодол, туршлага солилцох зорилгоор “Аудитын харилцагчдын уулзалт”-ыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил шинээр нэвтрүүлсэн eMagic системээ танилцуулж нээлт хийснээрээ онцлог болов. Энэ жилийн “Аудитын харилцагчдын уулзалт 2025” арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулж нийт  70 гаруй харилцагчдын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцлоо.

Уулзалтыг “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр нээж, компанийн эрхэм зорилго, түүнийг хэрэгжүүлэхийн тулд хийж буй ажлуудаа танилцуулан хөгжлийн стратеги, үйлчилгээний чанар дээшлүүлэх бодлого болон аудитын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй eMagic системийн ач холбогдол, шинэ боломжуудын талаар ярив.

Мөн тус уулзалтад ММНБИ-ийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар урилгаар оролцож, “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд салбарын Олон Улсын чиг хандлага, бодлогын шинэчлэл болон мэргэжлийн хөгжлийн гол асуудлууд, түүний дотор AI технологийн нөлөөллийн тухай ярьсан нь нийт оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан нь завсарлагын үеэр зочдын дунд өрнөсөн ярианаас анзаарагдаж байлаа.

Арга хэмжээний гол хэсэгт: “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн бизнес аналист О.Гүндэгмаа “eMagic” системийн нээлт, үйлчилгээнд гарч давуу тал, бизнесийн үйл явц дахь хэрэглээний боломжууд, мөн байгууллагын дижитал шилжилтэд оруулах хувь нэмэр гэсэн сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулга нь системийн боломжуудыг практик талаас нь харуулж, оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө, туршлага солилцох боломжийг олгосон юм.

Мөн арга хэмжээний үеэр зочдын сэтгэгдлийг сонсох, асуулт хариултын цагаар оролцогчид мэргэжлийн зөвлөгөө аван, байгууллагууд хооронд туршлагаа солилцох боломжийг гаргасан нь энэ арга хэмжээний гол үр дүнгийн нэгээхэн хэсэг болж, оролцогчдын практик мэдлэгийг нэмэгдүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд “Мэжик Консалтинг Аудит” ХХК-ийн аудитын партнер Д.Түмэнжаргал “Өмнөх жилийн аудитаар илэрсэн түгээмэл зөрчлүүд ба зөвлөмжүүд” сэдвээр, Аудитын менежер О.Баярт “СТОУС-15” сэдвээр илтгэл тавьж, аудитын дүн шинжилгээний ач холбогдол, байгууллагуудын засаглал, тайлагналын чанарыг сайжруулахад чиглэсэн бодит зөвлөмжүүдийг оролцогчдод танилцууллаа.

Уулзалтын өөр нэг сайхан мөч нь бидний үнэ цэнтэй харилцагч “Хос хас” ХХК, “Гүнзэгэстэй” ХХК, “Ай Ар Ай Эм” ХХК, “Юнайтэд Аллианс” ХХК, MCS Group компаниудад талархал илэрхийлж, талархлын цом байгууллагын нэрэмжит шагналаа гардуулсан явдал байв.

Энэхүү уулзалт нь аудитын салбарын бодит хэрэгцээнд чиглэсэн, шинэ мэдлэг, туршлага солилцох боломжийг оролцогчдод олгосон үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

“Мэжик консалтинг Аудит” ХХК нь цаашид ч харилцагч байгууллагууддаа зориулсан сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

 

Бидний урилгыг хүлээн авч, уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт харилцагч нартаа талархал илэрхийлье.

 

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй