Няравын тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Нягтлан бодогчийн ажил зөв хийгдэх эсэх нь няравын ажлын чанараас шууд хамаардаг. Та няравын тайлан гаргаж сурснаар байгууллагын дотоод хяналтын үйл явц, нягтлан бодогчид хэрэгцээтэй мэдээллийг зөв гаргаж, тайлагнах чадвар эзэмших боломжтой болно.

Сургалтын онцлог:

Манай сургалтын төвөөс худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх практик судалгаа явуулсан бөгөөд үүний үр дүнд энэхүү аргыг нэгтгэн боловсруулж, няравын сургалтын хөтөлбөртөө оруулсан.

Та манай сургалтад хамрагдсанаар:

  • Байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх,

  • Худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцооллыг бүрэн хянах,

  • Практик санхүүгийн удирдлагын чадварыг эзэмшинэ.

Сургалтын давуу тал:

  • Суралцагч нь няравын ажлын үндсэн чиг, байгууллагын нярав, нягтлан бодогчийн уялдааг судалж мэдэх, мөн санхүү, татварын тайлан гаргах пирамидтай танилцах боломжтой.

  • Байгууллага дээр өрнөх санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдүүлэлт хийх чадвар эзэмших, хүчинтэй болон хүчингүй баримтыг ялгаж, анхан шатны баримтаас үүсэх эрсдэлийн талаар ойлголттой болох.

  • Санхүү, татварын тайлан гаргахад шаардлагатай дэд тайлангуудыг онолын хүрээнд судалж, практикт ойр жишээнд тулгуурласан дадлага хийх боломжтой.

  • Сангийн яамнаас баталсан Magic Finance программ ашиглан нярвын тайланг хэрхэн гаргах талаар суралцана.

Няравын үндсэн ойлголтууд

  • Нярав гэж хэн бэ?-Үүрэг, чиглэл, хийдэг ажил.

  • Нягтлан бодогч болон няравын ажлын уялдаа холбоо

  • Санхүүгийн тайлан гаргахад нярвын оролцоо

Санхүүгийн анхан шатны баримтын талаарх ойлголт

  • Ажил гүйлгээнд анхан шатны баримт бүрдүүлэх нь

  • Үндсэн болон дагалдах баримтын ялгаа

Няравын тайлан гаргах аргачлал

  • Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах

  • Бараа материалын тайлан гаргах

  • Үндсэн хөрөнгийн тайлан гаргах

Эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм

Бие даалт

Сургалтын ач холбогдол

Та сургалтад хамрагдснаар:

  • Санхүүгийн анхан шатны баримтыг зөв хөтлөх,

  • Баримтыг зөв ашиглах,

  • Няравын тайланг гар аргаар болон программын тусламжтайгаар бэлтгэх чадвар эзэмших,

  • Байгууллагын дотоод хяналтын үндсэн ойлголттой болох боломжтой.

Энэ сургалт нь таны практик санхүүгийн чадварыг дээшлүүлж, байгууллагын үйл ажиллагааг илүү хяналттай, үр ашигтай болгоход тусална.

Гараг

Хичээлийн агуулга

Хичээлийн хөтөлбөр

Сургалтад бодогдсон жишээ бодлого

Бие даан бодох бодлого

Даваа

Мөнгөн хөрөнгийн тайлан

1. Нярав гэж хэн бэ? юу хийдэг вэ?

2. Санхүү татварын тайлан гаргах пирамид

4. Анхан шатны баримтын талаар түүнийг хөтлөх 

5. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан бэлтгэх

1. Анхан шатны баримт бөглөх

2."Органик фрут" ХХК-ийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан бэлтгэх

1. "Хатан" ХХК-ийн бодлого

2."Алтанговь" ХХК-ийн бодлого

Мягмар

Үндсэн хөрөнгийн тайлан

1. Үндсэн хөрөнгийн тухай

2. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

3. Үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх

1."Органик фрут" ХХК-ийн бодлого

1. "Хатан" ХХК-ийн бодлого 

2."Алтанговь" ХХК-ийн бодлого

Лхагва

Бараа материалын тайлан /Байнгын систем/

1. Бараа материалын тухай ойлголт 

2. БМ-ын өртөг тооцох арга

3.Үйлдвэрлэлийн БМ-ын бүртгэл

4. Худалдааны байгууллагын БМ-ын бүртгэл

5. Бараа материалын тайлан

 

1. "Алтанговь"ХХК-ийн Агуулахын бүртгэл, БМ-ын тайлан бэлтгэх

1."Алтанговь"ХХК-ийн ТЭМ-аар агуулахын бүртгэл хөтөлж, БМ-ын тайлан бэлтгэх

Пүрэв

Бараа материалын тайлан /Цаг үеийн систем/

1. БМ-ын ЦҮС

2. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм

3. Тооллого түүний төрөл, ач холбогдол

1."Царцаа намжил" ХХК-ийн БМ-ын тайлан- ЦҮС-ээр бэлтгэх

2."Органик фрут" ХХК-ийн БМ-ын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх

1. "Царцаа намжил" ХХК-ийн БМ тайланг гүйцээж гаргах

2."Органик фрут" ХХК-ийн БМ-ын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх

Баасан

Няравын программын хичээл

1. Программ дээр ажиллах дадлага ажил

2. Жишээ бодлого бодох

1. "Хатан" ХХК-ийн Бэлэн мөнгөний тайланг программаар гаргах

2. "Наран мандах" ХХК

3. "Шидэт хүү" ХХК-ийн БМ-ын тайланг программаар бодох

 1. Царцаа Намжил ХХК-ийн БМ тайланг программаар гаргах