Он цагийн товчоон

Амжилтыг тодорхойлсон чухал үе шатууд

25
2025

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2025 оны онцлох үйл явдал

1. Мэжик Консалтинг Аудит ХХК – Microsoft, Kaspersky-ийн албан ёсны партнер боллоо.

Бид таны бизнесийн аюулгүй байдал, бүтээмжийг дэмжих зорилгоор Microsoft болон Kaspersky-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэллээ.

Хувь хүн, байгууллага, боловсролын байгууллага гээд бүх хэрэглэгчдэд зориулсан шинэлэг шийдлүүдийг санал болгож байна.

2. Ерөнхий менежер Ч. Алтангэрэл – МНБ-ийн хугацаагүй эрх болон аудиторын батламж гардан авлаа.

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Ерөнхий менежер, Мэргэшсэн нягтлан бодогч Ч. Алтангэрэл тасралтгүй суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсний үр дүнд МНБ-ийн хугацаагүй эрх болон аудиторын батламжаа гардан авлаа.

3. Шинэ оффисын нээлт – “Мэжик Чойс” сургалтын төв

“Мэжик Чойс” сургалтын төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн, UB Tower Plus, 509 тоотод шинэ сургалтын анги, оффисын нээлтээ амжилттай хийлээ.

Шинэ сургалтын танхим нь:

  • Орчин үеийн стандартын интерьер дизайн

  • Дэвшилтэт тоног төхөөрөмж

  • 30 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай сургалт, уулзалт зохион байгуулах боломжтой

4. eMAGIC аудитын системийг цахимд шилжүүллээ.

Санхүүгийн тайлан нь бизнесийн үйл ажиллагааны толь болдог бол, аудит нь санхүүгийн тайлангийн эцсийн баталгаажуулалт юм. Аудит нь бизнес дэх оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлж, ил тод байдлын баталгаа болдог тул зөвхөн аудитлагдсан тайланг хэвлэн нийтэлж, эцсийн хэрэглэгчдэд танилцуулдаг.

Үйлчлүүлэгчдийн үзэж буй аудитын үйл ажиллагааны гол шаардлага нь:

  • Ойлгомжтой байх

  • Чанартай, чадварлаг байх

  • Нууцлалтай байх

Энэхүү шаардлагыг хангах үүднээс Мэжик Консалтинг Аудит ХХК аудитын үйл ажиллагаанд зориулсан eMAGIC системийг Microsoft Dynamics 365 платформ дээр хөгжүүлж, албан ёсоор нээлтээ хийж, нэвтрүүлж эхэллээ.

24
2024

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2024 оны онцлох үйл явдал

1. Мэжик Консалтинг Аудит ХХК – “Шилдэг” Татварын зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр шалгарлаа.

Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үүсэж хөгжсөний 20 жилийн ой, мөн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан 2024 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан “Баярлалаа” арга хэмжээний үеэр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийг “Шилдэг” хуулийн этгээдээр шалгарууллаа.

Манай компани 2014 оноос хойш Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болж, 40 гаруй байгууллагатай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан аутсорсинг үйлчилгээг амжилттай хөгжүүлж ирсэн, энэхүү амжилтуудыг үнэлэн шагнал хүртсэн юм.

2. Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн менежерүүд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

  • Ч. Алтангэрэл — Ерөнхий менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

  • Н. Мөнхзаяа — Аудитын менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

  • Х. Амгаланзаяа — Татварын зөвлөх үйлчилгээний менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

нар Монгол Улсын Засгийн газрын “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

3. Мэжик Консалтинг Аудит ХХК – Орхон салбар Партнертой боллоо.

Орхон салбарын Аудит, баталгаажуулах үйлчилгээний хэлтэст Дагвагийн Батцэцэг Партнераар томилогдлоо.

4. Мэжикийн гэр бүлийн аялал – 2024

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн ажилтнууд 2023 оны 01 сараас эхлэн “Гадаадад аялах” зорилт тавьж хуримтлал үүсгэж эхэлсэн бөгөөд энэхүү зорилгоо биелүүлж 2 дахь удаагаа хамт олноороо амжилттай аяллаа. “Амьдрал бол дурсамжуудын хэлхээс” уриан дор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт салбарын нийт 31 ажилтантайгаар Хөх хот, Чанша хот, Жанжиажэ хот, Саньяа хот гэж 10 хоногийн аяллыг амжилттай зохион байгуулж, үзэсгэлэнт хотууд болон байгалийн өвөрмөц тогтцыг гайхан бишрэн, хөгжилтэй дурсамжуудтай аяллаа.

23
2023

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2023 оны онцлох үйл явдал

1. Мэжик Чойс сургалтын төв – Инвескор Хэтэвч ББСБ хамтын ажиллагаа

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн дэргэдэх Мэжик Чойс сургалтын төв нь 2023 оны 4-р сарын 18-нд Инвескор Хэтэвч ББСБ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Үндэсний төлбөрийн системийн хууль болон Монголбанкны холбогдох журамд нийцсэн бөгөөд манай байгууллага мерчант байгууллагаар бүртгүүлэн ажиллахаар болсон.

Гэрээний хүрээнд сургалтын төлбөрийг:

  • Покет аппликейшнээр төлөх,

  • #PocketZero үйлчилгээгээр урьдчилгаагүй 6 хуваан төлөх, боломжийг бүх суралцагчдадаа олгож байна.

Ингэснээр манай сургалтууд руу цахимаар хялбар, уян хатан нөхцлөөр хамрагдах шинэ боломж нээгдлээ.

2. Мэжик Консалтинг Аудит ХХК – Төрийн шагналт багш, ажилтнуудтай боллоо.

  • Д.Түмэнжаргал — Аудитор, аудитын партнер
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдлаа.

  • Г.Оюунтуяа — Санхүүгийн багш
    Засгийн газрын “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

3. Аудитын чанарын хяналтын сургалт – Сөүл, БНСУ

ММНБИ болон Солонгосын МНБИ хамтран Сөүл хотод зохион байгуулсан “Аудитын чанарын хяналтын сургалт”-д ажилтнуудаа хамрууллаа.

4. Мэжикийн гэр бүлийн аялал – 2023

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн гэр бүлийн гишүүд 2023 оны 01 сараас эхлэн “Гадаадад аялах” зорилт тавьж хуримтлал үүсгэсэн анх удаа аялал зохион байгууллаа. “Аялал бол дурсамжуудын хэлхээс” уриан дор 20 хүний бүрэлдэхүүнтэй Гуанжөү, Шэньжэн, Хонконг, Макао, Жүхай, Хөх хотуудыг үзэж, амжилттай аяллаа.

22
2022

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2022 оны онцлох үйл явдал

1. ММНБИ – 2022 оны онцлох аудитын компани

Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2022 онд ММНБИ-ийн “Оны онцлох аудитын компани”-аар шалгарлаа.
Шагналыг аудитын программыг дотоод нөөцөөр хөгжүүлсэн, мэдлэгийн сангийн цахим удирдлагыг нэвтрүүлсэн зэрэг чанар, үр ашиг дээшлүүлсэн амжилтууд үндэслэн олголоо.

2. Бизнес Тамирчин 2022 – Аварга баг

UB Tower, PRO ONE, UB Tower Pluss оффисуудын дунд болсон “Бизнес Тамирчин 2022” спортын тэмцээнд манай баг гурван төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр аваргын шилжин явах цомын эзэн боллоо.

3. Уулзалт

  • Mэжик программ хэрэглэгчдийн уулзалт

Хэрэглэгчдэд мэдлэг, тусламж үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2022 оны 07 сард зохион байгууллаа.

4. Нийгмийн хариуцлага, сайн үйлс

  • “Ид шидийн орон” төсөлд хандив

Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн хамт олон “Ид шидийн орон” төсөлд хандив өргөлөө. Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа хувь нэмэр оруулах үүднээс эцэг эхийн хайр халамжаас хол байгаа хүүхэд багачуудыг асран хамгаалж, боловсрол эзэмшүүлж, хувь хүн болгон хүмүүжүүлэхэд анхааран ажилладаг “ЛАНТУУН ДОХИО” төрийн бус байгууллагын "ИД ШИДИЙН ОРОН" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа залуучуудаа дэмжин манай ажилчдаас хандив өргөж, хэрэгцээт бараа материалыг хандивлалаа.

  • “Сэлбэ”-ээ хамгаалж бургас тарья аян

“Сэлбэ”-ээ хамгаалж бургас таръя. “Мэжик Консалтинг Аудит” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ болон СБД-н ЗДТГ-с хамтран зохион байгуулж буй "Сэлбэ-ээ хамгаалж бургас таръя" аянд нэгдэж 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын эрэг дээр Бургас тарилаа.

4. Аялал, чөлөөт цаг

  • “Зуны зугаатай аялал 2022”

“Зуны зугаатай аялал 2022”. Мэжикийн гэр бүлийн гишүүд 2022 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газруудаар аялж амарлаа. Энэ удаагийн аялалаар Дархан Уул аймаг Бурхантай хөшөө, Сэлэнгэ аймаг Сайханы хөтөл, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялалаа.

21
2021

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2021 оны онцлох үйл ажиллагаа

1. Аудитын салбар дахь байр суурь

  • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт жил бүр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 130 гаруй аудитын компаниас Орлогоороо ТОП 30-ыг шалгаруулдаг. “Мэжик Консалтинг Аудит” ХХК нь 2020 оны үзүүлэлтээр 11-р байранд жагссан. Эхний 10 байранд орсон компаниудын 9 нь Олон Улсын сүлжээ аудитын компаниуд байна.

2. Хүний нөөц ба мэргэшлийн амжилт

  • “Мэжик Консалтинг Аудит” ХХК нь шинэ мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудаар багаа бүрдүүлэн ажиллаар байна. Компанийн мэргэжилтнүүд салбартаа өндөр үнэлэгдэж, шинэ албан тушаал, цол тэмдгээ авсаар байна.

Шинэ цол, тангараг өргөсөн ажилтнууд:

  • Аудит ба Баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор-1 хүн

  • Татварын мэргэшсэн зөвлөх (ТМЗ)-1 хүн

  • Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч- 3 хүн

20
2020

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2020 оны онцлох үйл явдал

  1. Байгаль орчинд ээлтэй санаачилга:
    Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн “Бүх гишүүдийн уулзалт 2020” арга хэмжээний хүрээнд “Эх дэлхийгээ хайрлая” уриатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “ТМЗ төгөл”-д Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн хамт олон мод тарьж, байгальд ээлтэй үйлсэд хувь нэмэр оруулав.

  2. Программын шинэчлэл:
    2020 оны 10-р сард MagicFinance программын шинэчлэгдсэн, хэрэглэгчдэд ээлтэй сайжруулалтыг танилцуулж, илүү боловсронгуй шийдлүүдийг нэвтрүүлэв.

  3. COVID-19-ын эсрэг олон улсын санаачлага:
    ММНБИ-ээс зохион байгуулсан “STAND AGAINST COVID-19” санаачлагад нэгдэж, 2020.02.20–2020.03.20-ны хооронд “Нэг гишүүн – 1$” хандивын аянд оролцлоо.

  4. Хүүхдийн эрхийг хамгаалах сайн үйлс:
    “Хүүхдийн тэмүүлэл сан”-гаас зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг – нэг хүн, нэг мянган төгрөг” сайн үйлсийн аянд нэгдэн, Э. Ялгуун охинд хандив өргөж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэв.

19
2019

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2019 оны онцлох үйл явдал

1. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

  • Баатарын Мягмаржав сан-аас санаачлан, Мэжик Консалтинг Аудит ХХК болон Мандах Их Сургуультай хамтран жил бүрийн 10–11-р сард Мандах Их Сургуульд суралцаж буй оюунлаг, авъяаслаг, нийгмийн идэвхи сайтай 3–4-р курсын оюутнуудыг дэмжих зорилготой “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг уламжлал болгон зохион байгуулахаар болов.

2. ММНБИ-ийн батламж

  • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс барьж буй бодлогын хүрээнд "МНБ-чдыг нийгэмд таниулах, чадваржуулах, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих" зорилго бүхий “Дэмжигч гишүүн”-ийн батламжаа гардан авлаа.

3. Бизнес уулзалтууд

  • “Бизнес уулзалтууд-10” 2019 онд зохион байгууллаа. Уулзалтаар “Хамт систем”-ээс гарч буй “Гэрээт ажлын гүйцэтгэсэн ажлын тайлан”-г танилцуулж, анализ хийснээр зарим харилцагчийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа.

  • Харилцагч байгууллагуудын удирдлагуудад зориулан “Social Media Marketing” болон “Хүний нөөцийн менежмент” сэдвээр сургалтуудыг зохион байгууллаа.

  • Аудитын үйлчилгээний харилцагчдын ээлжилт уулзалт-Жил бүр зохион байгуулдаг энэхүү уулзалтыг 5 дахь жилдээ хийж, татварын орчны шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлт сэдвээр мэдээлэл өгч, харилцагчдын үйл ажиллагаанд туслалцаа үзүүллээ.

4. Маркетингийн аутсорсинг үйлчилгээ

  • Мэжик групп нь бизнес эрхлэгч байгууллагуудад маркетингийн цогц аутсорсинг үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд зорилго нь үйлчлүүлэгчийн ашиг орлогыг нэмэгдүүлэх явдал юм.

5. Хамтын чөлөөт арга хэмжээ

  • “Цэцээ гүн рүү алхсан 17 км аялал” 2019.06.15-нд Мэжик Чойс сургалтын төвийн суралцагчид, төгсөгчид болон ажилтнууд Богд уулын Цэцээ гүний оргил руу алхсан аялал зохион байгууллаа.

6. Спорт, нийгмийн арга хэмжээ

  • “AUDIT CUP 2019” спортын их наадамд Мэжик Консалтинг Аудит ХХК оролцож, шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээнд 27 байгууллагын 14 баг, 270 гаруй тамирчид оролцсоноос 74 оноогоор тэргүүлж анх удаа шилжин явах цомыг гардан авлаа.

7. Сургалтын төвийн амжилт

  • Мэжик Чойс сургалтын төв нь 2019 онд 1500 дахь ангийн төгсөлтөө хийлээ.

  • Сургалтын төв нь 2007 оноос тасралтгүй санхүүгийн программ, гарын авлага, сургалтын орчин зэрэг хүчин зүйлсийг шинэчлэн сайжруулж, нийт 12,000 гаруй суралцагчдыг төгсгөсөн.

18
2018

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2018 оны онцлох үйл явдал

1. Программ хөгжүүлэлт, шинэчлэл

  • Mэжик Финанс программ нь 2018 онд 3 удаагийн шинэчлэл, сайжруулалтыг хийгдэж дууслаа.

  • 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХХОАТ-ийн хувь хэмжээг шатлалтай болгосон шинэчилсэн хууль, татварын маягтуудын шинэчлэлтэй холбоотой программын шинэ хувилбараа танилцууллаа.

2. Аудит, нягтлан бодох үйл ажиллагаа

  • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт жил 21 дэх удаагийн Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадыг Монгол Улсын Гавьяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд Мэжик Консалтинг Аудит ХХК энэхүү олимпиадыг ивээн тэтгэж, ирээдүйн чадварлаг нягтлан бодогч, эдийн засагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ орууллаа.

3. Сургалтын төв

  • Мэжик Чойс Санхүү, Бизнесийн сургалтын төв нь 1400 дахь ангийн төгсөлтөө хийлээ.

  • Сургалтын төв нь 2007 оноос хойш тасралтгүй 11 жилийн турш Нярав, НББ-ийн цогц сургалтыг явуулж байна.

  • Маркетингийн сургалт явуулж эхэлээ. Social Media маркетинг, өөрийн бараа бүтээгдэхүүнийг оновчтой сурталчлах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж эхэллээ.

4. Нийгмийн үйл ажиллагаа

  • “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Мэжик группийн хамт олон 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баяр хөөрөөр тэмдэглэн өнгөрүүллээ.

17
2017

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2017 оны онцлох үйл явдал

 1. Санхүү, аудитын амжилт

  • ММНБИ-ээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд, 2016 онд 143 компаниас 6-р байранд орлоо.

2. Технологи ба дэд системүүд

  • XAMT систем дээр ажилтнуудын цаг бүртгэл, ажлын бүтээмжийг сайжруулах дэд систем болон хэрэглэгчийн үйлчилгээний дэд системүүдийг шинээр нэвтрүүлэв.

3. Шинэ зөвшөөрөл, өргөтгөл

  • Орхон салбарт татварын зөвлөх үйлчилгээ болон аудитын үйл ажиллагаа явуулах шинэ зөвшөөрөл авлаа.

4. Сургалт, төгсөлт

  • Сургалтын төвийн 1300 дэхь ангийн төгсөлт амжилттай болов.

16
2016

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2016 оны онцлох үйл явдал

1. Программ, технологи ба уулзалтууд

  • Мэжик Финанс Санхүүгийн программ хөгжүүлэгч Мэжик Клоуд ХХК нь программ хэрэглэгчдийн анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

2. Аудит ба санхүүгийн амжилт

  • ММНБИ жил бүр аудитын компаниудын шилдгүүдийг тодруулахад 2016 онд “Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарлаа.

  • ММНБИ-ээс 2015 онд 137 компаниас 17-р байранд эрэмбэлэгдсэн.

  • Аудитын хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх болон сургалтын үйлчилгээг Мэжик Консалтинг Аудит ХХК-руу нэгтгэж, шинэ хуулийн дагуу нэгдэж буй анхны аудитын компани болов.

3. Салбарын өргөтгөл

  • Улаанбаатар хот дахь 3 дахь “Зайсан” салбарыг нээв.

  • 3,4-р хорооллын салбарыг баруун дөрвөн зам дахь “Колорадо бизнес центр” рүү шилжүүлэв.

4. Шинэ зөвшөөрөл ба үйл ажиллагаа

  • Санхүүгийн зохицуулах хорооноос 2016/12/14-ний өдөр 5/57 тоот “Даатгалын байгууллага”-д аудит хийх зөвшөөрөл авлаа.

5. Контент бүтээл

  • Намжил Ил Тод болсон нь киног ТИНЗ нийгэмлэгтэй хамтран бүтээв.