Группийн тухай

Мэжик Группийн тухай

Мэжик групп нь одоогоор Мэжик Консалтинг Аудит ХХК, Мэжик Клоуд ХХК зэрэг охин компаниудыг нэгтгэн, санхүүгийн үйлчилгээний салбарт өөрийн өнгө төрх, нэр хүндийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.
Бид дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

  • Аудит, баталгаажуулах үйлчилгээ

  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн сургалт

  • Программ хангамжийн хөгжүүлэлт

Товч түүх:

Мэжик группийн эхлэл болсон Мэжикчойс ХХК нь 2007 оны 5 дугаар сарын 16-нд байгуулагдаж, хамгийн богино хугацаанд санхүүгийн программтай хосолсон байдлаар санхүү, НББ-ийн сургалт явуулах шинэ аргачлалыг боловсруулан Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн юм.

Түүнээс нэг жилийн дараа Дархан хотод, дараа жил нь Орхон аймаг болон Улаанбаатар хотод дахин салбараа нээн ажиллуулж сургалтын бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлэн өдгөө нийт 1800 анги төгсөлтөөр 18,000 гаруй суралцагчдыг санхүүгийн чиглэлээр бэлтгэн гаргасан байна.

Мэжикчойс сургалтын төв нь зөвхөн анхан шатны нярав, нягтлан бодох бүртгэлийн сургалт төдийгүй удирдлагуудад зориулсан санхүүгийн болон татварын сургалт, санхүүгийн тайлан унших сургалт зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Мөн Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран
www.sanhuu.mn сайтыг хөгжүүлж, санхүүгийн файлын сан, видео хичээлүүдийг бэлтгэн нийтэлж ирсэн.

Мэжикчойс ХХК-ийн сургалтын төвийн амжилт:

  • Гранд экспо-2014 шалгаруулалтад “Шилдэг сургалтын төв” цол,

  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан “1000 санхүүчдийн баяр–2015” шалгаруулалтад мөн “Шилдэг сургалтын төв”-өөр тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

Эдгээр амжилтууд нь Мэжик групп санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх, цаашдын хөгжлөө тогтвортой үргэлжлүүлэх бат бөх үндэс суурийг бий болгосон юм.

Мэжик Консалтинг Аудит ХХК- Аудит, Баталгаажуулах үйлчилгээ

Уриа: “Эрсдэлээ үнэлүүл, ирээдүйгээ хар.”

Мэжик консалтинг Аудит ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас Аудитын тухай хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу аудит, баталгаажуулах үйлчилгээ, татварын мэргэшсэн зөвлөх, санхүү-нягтлан бодох бүртгэлийн зөвлөх, сургалтын үйлчилгээг тус тус үзүүлж байна.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс аудитын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үзүүлэлтийг нэгтгэн гаргасан дүнгээр манай компани нь:

  • 2015 онд 137 компаниас 17-р байр,

  • 2016 онд 143 компаниас 6-р байр эзэлж, үндэсний аудитын тусгай зөвшөөрөлтэй компаниудад тэргүүлэгчдийн нэг болсон.

Бидний амжилтуудаас: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын Институтээс манай компанийг аудитын салбартаа тэргүүлэгч дараах номинациудаар шалгаруулан бидний амжилтыг өндөрөөр үнэлсэн юм. Үүнд:

  1. 2016 онд байгууллагын тогтвортой өсөлт, хүний нөөцийн бодлогыг өндөр үнэлж,
    Ажлын байрны өсөлттэй аудитын компани”-аар,

  2. 2022 онд “Аудит,баталгаажуулалтын үйл ажиллагааны үр ашиг, чанарыг дээшлүүлэх хүрээнд аудитын программыг дотоод нөөцөөрөө амжилттай хөгжүүлсэн, мэдлэгийн сангийн цахим удирдлага загварчлалыг нэвтрүүлж, аудиторууд төдийгүй аудитын үйлчлүүлэгчдэд өгөх үнэ цэнийг нэмэгдүүлсэн” зэрэг гаргасан амжилтуудыг маань үнэлж 2022 оны "Онцлох аудитын компани"-аар,

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Уриа: “Тайлангаа бидэнд даатга, тааваараа бизнесээ өргөжүүл.”

2014 оноос Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болж, 40 гаруй компанитай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан, аутсорсинг үйлчилгээний шинэ шатанд амжилттай шилжлээ.
Бид харилцагч байгууллагуудынхаа татвар, санхүүгийн эрсдэлийг бууруулж, бизнесээ найдвартай хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Бидний амжилтуудаас:

2024 онд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоо үүссэний 20 жилийн ойн арга хэмжээнд “Мэжик Консалтинг Аудит” ХХК Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч “Шилдэг хуулийн этгээд”-ээр шалгарсан нь бидний хувьд онцгой амжилт боллоо. 2014 оноос ТМЗ-ийн гишүүн байгууллага болж, аутсорсинг үйлчилгээ, дотоод хяналтын систем, мэдлэгийн сан, харилцагчийн тайлагналын шинэчлэл зэрэг үйл ажиллагаагаараа салбартаа үнэлэгдэн ажиллаж ирсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагнал нь манай хамт олны хөдөлмөр, ахиц дэвшил, бүтээсэн амжилтыг өндрөөр үнэлж шагнасны илэрхийлэл юм.

Мэжик Клоуд ХХК-Программ хангамжийн үйлчилгээ

Бид 2007 оноос хойш тасралтгүй хөгжүүлж ирсэн MagicFinance санхүү, татварын программыг хөгжүүлэн 2000 гаруй хэрэглэгчдэд хүргэн, тэдэнд мэргэжлийн тусламж дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Magic Finance Программ нь нягтлан бодогч нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор Microsoft excel, Visulabasic Macro технологид үндэслэн бүтээсэн бөгөөд:

  • Нягтлан бодох бүртгэлийн гар ажиллагааг 80% хүртэл бууруулж,

  • 80 гаруй тайлан, мэдээг автоматаар боловсруулдаг,

  • Хэрэглэхэд энгийн, хурдтай, найдвартай систем юм.

ХАМТ ERP дотоод систем

Бид 2015 оноос дотоод үйл ажиллагаандаа ХАМТ ERP системийг нэвтрүүлсэн. Энэхүү систем нь дараах үндсэн модулиудаас бүрддэг. Үүнд:

  • Мөнгөн урсгалын бүртгэл, хяналтын систем

  • Цаг бүртгэл ба хүний нөөцийн систем

  • Хэрэглэгчийн үйлчилгээний систем

ХАМТ ERP–г амжилттай нэвтрүүлснээр бид байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, ил тод, үр ашигтай болгож, шийдвэр гаргалтын чанарыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.

Олон улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны түншлэл

2025 оноос бид Microsoft, Kaspersky зэрэг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын partner эрхтэй болж, харилцагчдаа дараах чиглэлээр дэмжиж байна. Үүнд:

  • Албан ёсны лицензтэй программ хангамжийн нийлүүлэлт

  • Программ суурилуулалт, ашиглалтын зөвлөгөө

  • Сургалт, техникийн дэмжлэг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ

Ингэснээр бид хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, найдвартай мэдээллийн технологийн шийдлүүдийг нэг цэгээс хүргэх боломжтой болсон.

Үзүүлэлт

Тоо

Манай сургалтаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн амжилттай төгссөн суралцагчид

18000+

Аудитын үйлчилгээ авсан харилцагчид

1000+

Татварын зөвлөх үйлчилгээ авсан байгууллагууд

250+

Программын идэвхтэй хэрэглэгчид

1,500+