СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Энэхүү сургалтын зорилго нь таныг няравын бэлтгэж өгсөн тайлангууд дээр үндэслэн ажил гүйлгээг журналд хэрхэн бүртгэх, тэдгээрээс санхүүгийн тайланг гаргах чадвартай болгоход оршино.
Энэ сургалт танд практик чадвар, санхүүгийн мэдлэг, байгууллагын үйл ажиллагаанд шууд хэрэгжих туршлага олгоно.
Сургалтын онцлог:
Мэжик Чойс сургалтын төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш нягтлан бодох бүртгэлийн сургалтыг 18 жилийн дадлага туршлага дээр үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд үүний үр дүнд сургалтын хөтөлбөр нь:
Богино хугацаанд санхүүгийн мэдлэг эзэмших,
Чанартай, практикт сургалт явуулахыг байнга эрэлхийлж байдгаараа онцлогтой.
Сургалтын давуу тал:
Няравын гаргаж өгсөн тайлангуудаар үндсэн ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх болон тайлан гаргах үе шат бүрийг НББОУС-ын дагуу онолын мэдлэг эзэмшинэ.
Сургалтын төвийн бэлтгэсэн гарын авлагын жишээ бодлогуудыг ашиглан, санхүүгийн тайланг гар аргаар бэлтгэх практик дадлага хийж, онол, практикийг хослуулсан чадвар эзэмших боломжтой.
Амжилтгүй суралцсан тохиолдолд санхүүгийн давтан сургалтад нэг удаа үнэгүй хамрагдах боломжтой.
Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголтууд
Дансны ангилал хийх
Эхлэлтийн баланс гаргах
Нягтлан бодох бүртгэлийн давхар бичилт
Баланс, түүний хэлбэр, онцлог
Санхүүгийн тайлан гаргах үе шат
Анхан шатны баримтад хяналт тавих
Ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх
Тохиргоо бичилт хийх
Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт бүртгэх
Ажлын хүснэгт бэлтгэх
Туслах тайлангууд гаргах
Цалин бодох, илүү цаг бодох
Ээлжийн амралтын цалин бодох
Санхүүгийн тайлан бэлтгэх
Санхүүгийн байдлын тайлан
Орлогын дэлгэрэнгүй тайлан
Өмчийн өөрчлөлтийн тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Бие даалт
Энэхүү сургалтад хамрагдснаар та жижиг дунд аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайлангуудыг гаргах чадвартай болно. Үүнд:
Санхүү байдлын тайлан
Орлогын дэлгэрэнгүй тайлан
Өмчийн өөрчлөлтийн тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Сургалт нь практик дадлагад тулгуурлан, тайлан гаргах чадварыг бодитоор эзэмшүүлэхэд чиглэсэн.
Гараг | Хичээлийн агуулга | Хичээлийн хөтөлбөр | Сургалтад бодогдсон жишээ бодлого | Бие даан бодох бодлого |
Даваа | НББ-ийн ерөнхий ойлголт | 1. Санхүүгийн тайланг гаргах үе шат | Бодлого №7.1 "Номин" ХХК-ийн эхлэлтийн балансыг тэнцүүлэх Бодлого №7.2 "Царцаа" ХХК-ийн эхлэлтийн балансыг тэнцүүлэх
| Бодлого №7.3-7.7 хүртэл эхлэлтийн балансыг тэнцүүлэх |
Мягмар | Санхүүгийн тайлан гаргах дараалал | 1. Ерөнхий журнал хөтлөх 2. Зардлын ангиллын тухай 3. Тохиргоо бичилт | Бодлого №7.1 "Номин" ХХК-ийн ерөнхий журнал хөтлөх Бодлого №7.2 "Царцаа" ХХК-ийн ерөнхий журналыг хөтлөн тохиргоо бичилт хийх | Бодлого №7.3-7.7 хүртэл ерөнхий журнал хөтлөх, тохиргоо бичилт хийх дасгал |
Лхагва | Ажлын хүснэгт бэлтгэх | 1. Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт хөтлөх, гүйлгээ баланс гаргах 2. Ажлын хүснэгт бэлтгэх | Бодлого №7.2 "Царцаа" ХХК-ийн ажлын хүснэгт бэлтгэн гаргах | Бодлого № 7.1-7.9 хүртэл бодлогуудын ажлын хүснэгтийг бэлтгэх |
Пүрэв | Цалин бодох | 1. Цалин бодох түүний хэлбэр 2. Цалинтай холбоотой анхаарах зүйлс | Бодлого №1 "Хатан" ХХК-ийн цалин бодох, журнал бичих | Бодлого № 2 "Органик фрут" ХХК-ийн 4-р сарын цалин бодох, 3."Царцаа намжил" ХХК-ийн 3-р сарын цалин бодох, |
Баасан | Санхүүгийн тайланг гаргах | 1. Санхүүгийн иж бүрэн тайлан гаргах 2. Санхүүгийн тайлангуудын уялдаа | Бодлого №7.7 "Саран" ХХК-ийн санхүүгийн иж бүрэн тайланг багштай хамт гаргана. | Бодлого №7.5 "Од" ХХК-ийн санхүүгийн иж бүрэн тайланг бэлтгэн гаргах |