Асуулт хариулт, Зөвлөгөө

Асуулт хариулт, Зөвлөгөө

Хариулт : Байгууллагынхаа санхүүгийн тайлан, татварын тайлангууд болон бусад тооцоог мэргэжлийн байгууллагад хариуцуулах үйл ажиллагааг хэлнэ.

Хариулт 2: Мэжик Консалтинг Аудит ХХК нь дараах төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэрээ байгуулахын өмнө харилцагчид нэмэлт үйлчилгээг ярилцаж, тохиролцож оруулах боломжтой.


1. Татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/ үйлчилгээ

Үйлчилгээ

Давтамж

Санхүүгийн тайлан гаргах

Жилд 1-2 удаа

→ Санхүүгийн байдлын тайлан

Жилд 1-2 удаа

→ Орлогын дэлгэрэнгүй тайлан

Жилд 1-2 удаа

→ Өмчийн өөрчлөлтийн тайлан

Жилд 1-2 удаа

→ Мөнгөн гүйлгээний тайлан

Жилд 1-2 удаа

→ Санхүүгийн тайлангийн тодруулгууд

Жилд 1-2 удаа


2. Туслах тайлан гаргах

Үйлчилгээ

Давтамж

Ерөнхий журнал

Сар бүр

Ерөнхий дэвтэр

Сар бүр

Ажлын хүснэгт

Сар бүр

Цалин бодох

Сар бүр

Мөнгөн хөрөнгийн тайлан

Улирал бүр

Бараа материалын тайлан

Улирал бүр

Үндсэн хөрөнгийн тайлан

Улирал бүр

Авлага, өглөгийн тайлан

Улирал бүр

Бусад туслах тайлан

Тухай бүр


3. Татварын тайлан гаргах

Үйлчилгээ

Давтамж

ХХОАТ тайлан

Улирал бүр

НДШ тайлан

Сар бүр

ААНОАТ тайлан

Жилд 2 удаа

НӨАТ тайлан

Сар бүр

Бусад шаардлагатай татварын тайлан

Тухай бүр


4. Санхүү, татварын байгууллагатай харилцах

Үйлчилгээ

Давтамж

Гаргасан тайланг интернэтэд байршуулж оруулах

Тухай бүр

Гаргасан тайланг тушаах

Тухай бүр

Тайланг татварын шалгалтад бэлтгэх

Тухай бүр

Татварын шалгалтад үйлчлүүлэгчийг төлөөлөх

Тухай бүр


5. Баримт цэгцлэлт

Үйлчилгээ

Давтамж

Анхан шатны баримт цуглуулах

Сар бүр

Үндсэн болон дагалдах баримтыг нааж, цэгцлэх

Сар бүр

Баримт, туслах, санхүү, татварын тайланг хавтаслах

Улирал бүр


6. Хяналт, тайлагнал

Үйлчилгээ

Давтамж

Дотоод аудит хийх

Жилд 1-2 удаа

Дотоод аудитын зөвлөмжийг удирдлагад танилцуулах

Жилд 1-2 удаа

Санхүүгийн тайлан танилцуулах

Улирал бүр

Бизнес уулзалт зохион байгуулж ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулах

Жилд 1-2 удаа

Жилийн санхүүгийн хуанли гаргах

Жилд 1 удаа


7. Magic Monitoring Service (MMS)

Үйлчилгээ

Давтамж

Ажлыг кодолж, цагийн бүртгэл хөтлөх

Өдөр бүр

Гэрээний биелэлтийг дүгнэж статистик гаргах

Сар бүр

Эрсдэлийн талаар мэдээлж зөвлөмж өгөх

Улирал бүр

Тайлан, албан бичиг байршуулж оруулах

Тухай бүр

Харилцаа холбооны тэмдэглэл оруулах

Тухай бүр

Төлбөрийн тайлан харах

Сар бүр


8. Хариуцлага

Үйлчилгээ

Давтамж

Гэрээний 3.4.2 заалтын дагуу учирсан хохирлыг хариуцах

Тухай бүр

 

Хариулт : Байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээний төлбөр өөр, өөр байдаг. ТМЗ үйлчилгээний үнийн саналыг өгөхдөө дараах зүйлийг харгалзана.

1.     Үйл ажиллагааны чиглэл

2.    Цагийн тайлан

3.    Санхүүгийн тайлангийн үзүүлэлт

4.   Татварын эрсдэл

5.    Эдийн засгийн үзүүлэлтүүд гэх мэт

Төлбөрийн талаарх мэдээллийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэлтсийн менежертэй холбогдож аваарай.

/Утас 7288-7288, 8811-0975/

Хариулт : Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь анхан шатны баримтаас эхэлдэг. Бидний хувьд баримт цэгцлэлт хийхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,  Архивын тухай хууль, бусад хууль журамд нийцүүлэн архивладаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн баримтууд нь ном шиг стандарттай байх ёстой. Баримт нь: 

  1. Агуулга, гарчиг, тайлбартай

  2. Хуудаснууд бүгд дугаарлагдсан

  3. Баримтууд он сарын дарааллаар үдэгдсэн байх

  4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж, санхүүгийн тамга дарагдаж баталгаажсан байх. Бусад дэмжих анхан шатны баримтууд хүчин төгөлдөр байх ёстой.

  5. Хайсан баримтаа хайж олоход хялбар байх

  6. Үдэж хавтасласан байдал өнгө үзэмжтэй Энэ байдлаар цэгцэлсэн баримтууд нь дараа дараагийн санхүүгийн ажилтнуудын хийх ажилд сайнаар нөлөөлдөг.

Хариулт: Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хуулийн 6.1.5-д заасан үйлчилгээг авахаар гэрээ байгуулсан тохиолдолд хамгаална.

Хариулт:

Манай зүгээс дараах тохиолдолд татварын эрсдэлийг хариуцна:

  • Баримт давхардуулснаас үүдсэн эрсдэл

  • Баримт дутуу шивснээс үүдсэн эрсдэл

  • Ажил гүйлгээг журналд буруу бүртгэсэн тохиолдолд

  • Цаг хугацаанд нь тайлан гаргаагүй

Харин дараах тохиолдолд татварын эрсдэлийг хүлээхгүй:

  • Баримт болон ажил гүйлгээг дутуу мэдүүлснээс үүдэх эрсдэл

  • Татвараа хугацаандаа төлөөгүйгээс үүдэх эрсдэл

  • Санаатайгаар хуурамч баримт бүрдүүлснээс үүдэх эрсдэл (жишээ нь: падаан худалдах, худалдан авах)

  • Цаг хугацаанд нь тайлангийн материалыг ирүүлээгүйгээс үүдэх эрсдэл

Хариулт:

Эрсдэлийг бууруулна.

  • Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна

  • Нягтлан солигдсоноос үүдэж бий болдог бүртгэлийн томоохон эрсдэлүүд байхгүй болно

  • Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэлүүд буурна

Урсгал зардлын хэмнэлт бий болно.

  • Тайлан гаргадаг нягтлантай байх шаардлагагүй

  • Нягтлан бодогчтой холбоотой гардаг Нийгмийн даатгалын зардал, хоол унаа, утас бичиг хэргийн зардал, нийгмийн халамжийн зардлууд хэмнэгдэнэ

  • Сургалтын зардал хэмнэгдэнэ

  • Үйлчилгээний төлбөрөөс НӨАТ-ын буцаан авалт хийх боломжтой

  • Татварын шалгалтаар учрах акт, торгууль байхгүй болно /буурна/

Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн зардал хэмнэгдэнэ

  • Баяр ёслолын зэрэг урамшууллын зардал хэмнэгдэнэ

  • Ажилтан гэнэт ажлаас гарснаас үүсэх болзошгүй зардал хэмнэгдэнэ

Капитал зардлын хэмнэлт бий болно

  • Өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн программ хангамж авах шаардлагагүй

Тавилга, эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэнэ

7288-7288 дугаар нь нэг зэрэг олон дуудлага хүлээн авах боломжтой.

/Цагийн хуваарь: 09:00-18:00/.

Мөн 8811-0975 дугаар нь ажлын цагаар танд хэрэгтэй мэдээллийг өгөхөд бэлэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-д заасны дагуу Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн

Мөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Иймд сар бүрийн эцсийн өдөр нийгмийн даатгалаа төлж байхыг зөвлөж байна.

Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө. Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлд заасны дагуу Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25.6-д заасны дагуу суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ. Энэ хуулийн 25.2 Албан татвар төлөгчийн харилцах данс, хадгаламжид хүү тооцох бүрдээ банк, санхүүгийн байгууллага нь суутган төлөгчийн үүрэг хүлээж, албан татвар ногдуулан суутгаж, холбогдох төсөвт шилжүүлнэ. Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлд заасны дагуу Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно..

Иймд ХХОАТ-аа дараа сарын 10-ны дотор төлөхийг зөвлөж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар:
16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:

Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлд заасны дагуу Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд НӨАТ-аа дараа сарын 10-ны дотор төлөхийг зөвлөж байна.