Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний онцлог

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хууль 2012 оны 12 сарын 27-нд батлагдан гарснаас хойш 2025 оны байдлаар 42 орчим ТМЗҮ-ний компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТМЗҮ-ний тухай хуулийн 7.1.5-р зүйлд зааснаар үйлчлүүлэгч “ТМЗҮ үзүүлэгч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах” эрхтэй. Энэ нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авахын хамгийн том давуу тал юм. Учир нь байгууллагуудын хувьд  нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан татварын торгууль, акт зэрэг эрсдэлийг нягтлангаар нөхөн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Харин ТМЗҮ нь хуульд суурилсан хариуцлагын тогтолцоотой тул үйлчлүүлэгч татварын эрсдэлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх боломжтой.

 

Нягтлантай байх

ТМЗ үйлчилгээ авах

Нягтлан бодогч

Үндсэн орон тооны ажилтан, ажлын цагаар бүтэн ажиллана.

Гэрээт байгууллага, ажлын цагаар ажиллахгүй.

Нэмэлт ажил хийлгэх боломж

Боломжтой.

Боломжгүй.

Хариуцлага

Санхүүгийн тайланг буруу гаргаснаас үүдэн гарах эрсдэлийг удирдлага хүлээнэ.

Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах эрсдэлийг ТМЗ байгууллага хүлээнэ.

Баримт цэгцлэлт

Нягтлан бодогчоос хамаарна.

Баримт цэгцлэлт сайн.

Зардал

Цалин+НДШ 12,5%+бичиг хэрэг+хангамжийн зардал+хөдөлмөр хамгааллын зардал гэх мэт нэмэлт зардлууд

Гэрээт ажлын хөлс-/НӨАТ-ын хасалт/

Нэмэлт зардал

Нийгмийн асуудал, Компьютер сандал ширээ гэх мэт хөрөнгө хамаарна, оффисын суух талбай

Эдгээр зардал үйлчилгээний төлбөрт багтсан байна.

Эрсдэл

Нягтлан бодогч солигдохоос үүсэх эрсдэл, Мэдлэг чадвар дутуугаас татварын акт, торгууль тавиулах

Гэрээний хүрээнд ажиллана.

 

Хууль гарахаас өмнө: Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа этгээд хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд 1-р гарын үсэг зурж байгаа хүн гарах эрсдэлийг хүлээнэ.

Хууль гарсны дараа: 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хууль батлагджээ.

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа татварын зөвлөх үйлчилгээний компани хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд гарах эрсдэлийг хүлээнэ.

01 Татварын шалгалт

Татварын шалгалтад хамрагдахад эрсдэлийг хариуцаж, хяналт шалгалтаар акт, торгууль тавигдах эрсдэлээс хамгаалж ажиллана.

02 Санхүүгийн программ

Сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайланг гаргах MagicFinance программтай.

03 Туршлагатай хамт олон

Татварын Мэргэшсэн Зөвлөхүүд ажилладаг бөгөөд ажилтнууд түргэн шуурхай, итгэл даахуйц дадлага туршлагатай хамт олонтой.

04 Ажлын үр дүн

Жилд 2 удаа харилцагч нартаа “Бизнес уулзалт” зохион байгуулж тухайн компанийн болон өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг.

05 Хяналт шалгалт

Жилд 2 удаа Аудитор болон Дотоод аудиторуудын баг харилцагчийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж үр дүнг бизнес уулзалтаар тайлагнана.

06 Программ үнэгүй

Харилцагч бүрд MagicFinance санхүүгийн программ суулгаж өгнө.

07 Ажлын стандарт

Санхүүгийн баримт материалыг стандартын дагуу цэгцэлж, архивлаж хадгална

08 Хамтдаа хөгжих

Харилцагчдын санхүүгийн боловсролд зориулж шинээр хэрэгжих, хууль, стандартуудаар сургалт явуулна.

09 Хяналтын систем

ХАМТ системд нэвтрэх эрхийг харилцагч байгууллагуудад өгнө.