Татварын мэргэшсэн зөвлөх

Амьдарна гэдэг аз жаргалтай хором мөчүүдээр хэмжигддэг. Амьдралын үнэ цэнээ та өөрөө тодорхойл. Амжилтын үнэ цэнийг тань бид тооцоолъё.

Татварын мэргэшсэн зөвлөх

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНД

Мэжик консалтинг Аудит ХХК-ний Татварын Зөвлөх Үйлчилгээний хэлтсийн хуудсанд зочилж байгаа танд талархал илэрхийлье.

Мэжик консалтинг Аудит ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээ үзүүлэх №23 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд татварын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Бидний үйлчилгээ

Бид Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай болон Аудитын тухай хуулийн дагуу дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Тооцоолох

  • Татварын тооцоо, тохируулга хийх

  • Татварын нөлөөллийг бүртгэх

  • Батлагдсан маягтын дагуу татварын тайлангуудыг гаргах

Хянах

  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах

  • Татварын тооцоо, нөлөөллийг хянах

Зөвлөх

  • Татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө үйлчилгээ

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ

  • Татвар төлөвлөлтөд зөвлөх

Төлөөлөх

  • Татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах

Сурталчлан таниулах

  • Татварын хууль тогтоомжийн талаар үйлчлүүлэгчид мэдээлэх , сургалт явуулах

  • Захиалгат сургалт зохион байгуулах

Зөвхөн бидэнд байх давуу талууд:

Бидний хувьд өнгөрсөн хугацаанд 400 гаруй байгууллагатай “Татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан хамтран ажиллаж, татварын эрсдэлийг бууруулж, хяналт шалгалтад хамруулан үйлчлүүлэгчийг төлөөлөх үүргээ амжилттай биелүүлж ажилласан байна. 

Бид Санхүү, татварын тайлан гаргах MF программыг 18 жилийн турш тасралтгүй хөгжүүлэн, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэхүү программ нь Аудит болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажил гүйлгээ болон тайлангийн алдааг хянахад зориулсан дотоод нэмэлт хөгжүүлэлттэй юм.

Манай Аудитын баг татварын зөвлөх үйлчилгээний хэлтсийн харилцагчдын санхүү, татварын тайланд хяналт хийж, түүний үр дүнг Бизнес уулзалтаар “Дотоод аудитын тайлан” хэлбэрээр танилцуулдаг.

"Дотоод аудитын тайлан" гэж гүйцэтгэгч тал нь зөвхөн үйлчлүүлэгч талд танилцуулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, татварын эрсдэлийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгч талын санхүү, татварын тайланд дотоод аудит хийж түүний үр дүнг тусгасан тайлан юм.

Бид жилд 1-2 удаа харилцагч байгууллагуудтайгаа “Бизнес уулзалт” зохион байгуулж компанийн үйл ажиллагааны үр дүнг болон үйлчилгээний чанарын ахиц, сайжруулалтыг танилцуулдаг.

Харилцагчдын бизнесийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Санхүү, Татвар, Гааль, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох сургалт явуулдаг. Мөн харилцагч нартаа Мэдээллийн аюулгүй байдал, Хүний нөөц, Маркетинг гэх мэт сэдвээр мэргэжлийн багш зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулдаг.

ГАГАТ гэдэг нь ХАМТ системээс гарч буй Цагийн тайлан, Гэрээний биелэлт, Үнэлгээ, Файлын сан, Тэмдэглэл, Төлбөр тооцоо г.м мэдээллүүдийг агуулсан дэлгэрэнгүй тайланг хэлнэ. ГАГАТ жилд 1-2 удаа Бизнес уулзалтаар харилцагч байгууллагуудад танилцуулдаг.

Хамт систем - Гүйцэтгэгч болон үйлчлүүлэгч байгууллагын хоорондын харилцааг зохицуулах зорилготой цахим системийг хэлнэ.

Цагийн тайлан - Гүйцэтгэгч байгууллагын зүгээс үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн ажлыг хүн цагаар задалж харуулсан тайлан;

Гэрээний биелэлт - Гүйцэтгэгч тал гэрээний ХАВСРАЛТ-д заасан хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь багтаж хийсэн эсэхийг харуулсан тайлан;

Үнэлгээ - Татварын болон бусад эрсдэлийг харуулсан нягтлан бодогчийн сар, улирал бүр өгч буй үнэлгээ тайлан;

Файлын сан - Гүйцэтгэгч тал тайлан гаргахдаа ашигласан цахим файлууд

Тэмдэглэл - Үйлчлүүлэгч болон гүйцэтгэгч талуудын хоорондын харилцааг харуулсан мэдээллүүд бүхий тайлан;

Төлбөр тооцоо - Үйлчилгээний төлбөр, Татварын тооцоог сар, улирлаар ойлгомжтой байдлаар харуулсан тайлан;

Үр дүнг 7288-7288 тусгай дугаараас мсж хэлбэрээр мэдээлэлдэг.

“Бизнес уулзалт” нь харилцагч байгууллагуудтайгаа өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэж, үйл ажиллагааны тайлангаа тайлагнах, харилцагч нарт тулгарч буй санхүүгийн эрсдэлийг дотоод аудитаар илрүүлэн түүнийг бууруулах зорилготой арга хэмжээ юм. Бизнес уулзалтыг ганцаарчилсан болон танхимын хэлбэрээр зохион байгуулдаг.

16 дахь удаагийн "Бизнес уулзалт"-ыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Манай үйлчилгээнд сонирхолтой байна уу?

Манай мэргэжлийн санхүүгийн багтай холбогдоно уу

Бусад үйлчилгээ

Танд бас таалагдаж магадгүй