Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн танилцуулга
Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2007 оноос хойш аудит, баталгаажуулах үйлчилгээг гадаад худалдаа, уул уурхай, барилга, үйлдвэрлэл, харилцаа холбооны болон үйлчилгээний салбарын зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэн ажиллаж байна.
Манай компани нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 4 оффис, 40 гаруй өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Аудитын үйлчилгээний өндөр чанар, үр дүн нь манай багийн гишүүдийн мэргэжлийн ур чадвар, туршлага, багийн хамтын ажиллагаанаас шууд хамааралтай.
Аудитын багийн гишүүд нь Дэлхийн 4 том аудитын компанид ажиллаж байсан туршлагатай, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн аудитад оролцож байсан Мэргэшсэн болон мэргэжлийн нягтлан бодогч, эдийн засагчдаас бүрддэг.
Мөн бид СТОУС-ын шинэчлэлт, хууль тогтоомж болон аудитын арга барилд орж буй өөрчлөлтүүдийг байнга хянан, бизнесийн секторын онцлогт нийцсэн тасралтгүй сургалтаар багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.
44%МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ | 28%ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ АУДИТОР | 22%ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ |
БИДНИЙ АМЖИЛТ
2015 оноос хойш Монгол Улсын ТОП-20 Аудитын компанийн нэгээр тасралтгүй шалгарсаар байна.

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэжикийн аудитор, мэргэжилтнүүд нь үйлчлүүлэгчээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан, үйлчлүүлэгчийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зээлдэгчид болон хуулийн тусгайлсан шаардлагад нийцэх аудиторын тайланг бэлтгэхийг зорилго болгодог.
Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлын эцсийн баталгааг өгөхийн тулд аудиторууд Аудитын Олон Улсын Стандартаар заасан тусгайлсан горимуудыг гүйцэтгэж, хараат бус, ёс зүйг эрхэмлэж ажилладаг.
Аливаа бизнесийн дотоод хяналтын сул талыг нөхөж, санхүүгийн үйл ажиллагаагаа жигд явуулахад нь туслах зорилгоор дотоод аудитын үйлчилгээг санал болгодог.
Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл явцыг судалж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын хэрэглээг нэвтрүүлэхэд туслах, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарыг санхүүгийн үйл ажиллагаагаа загварчлахад зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо сонгох ажилд зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээ багтдаг.
МЭЖИКИЙГ СОНГОХ 10 ШАЛТГААН
“АМЖИЛТ – АРГА БАРИЛ – ТУРШЛАГА – ТЕХНОЛОГИ – СУРГАЛТ ХӨГЖИЛ”
01. 2015 оноос хойш Монгол Улсын ТОП-20 аудитын компанийн нэгээр тасралтгүй шалгараад байна.
02. 2016 оны шилдэг ажил олгогч Аудитын компаниар шалгарсан.
03. Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс биднийг сонгон үйлчлүүлсэн байна.
04. Мэжикийн аудитын арга барил нь зөвхөн танай үйл ажиллагааны онцлогт тохирсон гүйцэтгэлийн горимыг хэрэгжүүлдэг.
05. Аудитын багийн гишүүдийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, хараат бус байдлын үнэлгээг жил бүр хийж ажилладаг.
06. Аудитын багийн удирдах түвшний мэргэжилтнүүд нь Олон улсын санхүүгийн фирмүүдэд ажиллаж туршлага хуримтлуулсан.
07. Байгальд ээлтэй ногоон технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим архив, цахим тайлангийн системийг ашиглаж байна.
08. Мэжик аудитын горимыг үр ашигтай, богино хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн хөгжүүлсэн программ хангамжийг ашигладаг.
09. Мэргэжилтнүүдийг СТОУС, хуулийн шинэчлэлт, өөрчлөлтийн талаарх сургалтаар тасралтгүй хангаж ажилладаг.
10. Биднийг сонгон үйлчлүүлсэн харилцагчид аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд туслах, харилцагчдын нэгдсэн сургалтыг жил бүр зохион байгуулж байна.
Манай үйлчилгээнд сонирхолтой байна уу?
Манай мэргэжлийн санхүүгийн багтай холбогдоно уу