Татварын тайлан гаргах сургалт

Татварын тайлан гаргах сургалт

Яагаад танд хэрэгтэй вэ?

Татварын хууль мэдэхгүйгээр бизнес эрхэлбэл хараагүй хүнийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь гудамжинд явуулахтай адил гэж үздэг. Яагаад гэвэл...

Энэхүү сургалт нь таныг татварын тайланг зөв гаргах, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах чадвартай болгоно.

Сургалтын онцлог:

  • Нягтлан бодогчийн мэргэжилтэй болон нярав-нягтлангийн сургалтад хамрагдсан хүмүүс татварын сургалтад үр дүнтэй хамрагдана.

  • Татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой байдлаар боловсруулан бэлтгэж, сургалтын хөтөлбөртөө оруулсан.

  • Богино хугацаанд ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ-ийн тухай цэгцтэй мэдлэг эзэмшиж, татварын тайлангуудыг хуульд нийцүүлэн үнэн зөв тайлагнах чадвартай болно.

Сургалтын давуу тал:

  • Татварын хууль тогтоомжуудыг ААН байгууллагын практик жишээнүүд дээр авч, суралцагч нарт дадлагын ажил хийлгэнэ.

  • Суралцагчид өөрийн туршлагаа хуваалцаж, татварын асуудлыг хэрхэн зөв шийдсэн талаар ярилцана.

  • Татварын шалгалтад эрсдэл багатай ороход анхаарах зүйлсийг судална.

  • Татварын хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээхийг мэддэг болно.

Татварын тайлан гаргах сургалтын агуулга

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

  • ААНОАТ-ын гаргахад анхаарах зүйлс

  • Татвар ногдох орлогоос хасагдах болон хасагдахгүй зардлуудын талаар

  • Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

  • НӨАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс

  • НӨАТ-ын авлага болон өглөг үүсгэх талаар

Хувь хүний орлогын албан татварын тухай

  • ААНБ-ын зүгээс ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс

  • Суутган-1, Суутган-2 ын ялгаа

Нийгмийн даатгалын тухай

  • ААНБ-ын зүгээс НД-ын тайлан гаргахад анхаарах зүйлс

  • НД-ын тайлан гаргах

Бие даалт

Суралцагчид сургалтын туршид эзэмшсэн мэдлэгээ бие даан практикт ашиглах дадлага хийж, тайлан гаргах чадвараа бататгана.

Та сургалтад хамрагдснаар:

  • ААН байгууллагын татварын тайлангуудыг гар аргаар гаргах чадвартай болно.

  • Татварын хууль, тогтоомжийг судлан, хуулийн дагуу хэрхэн зөв, боломжийн татвар төлж болохыг мэддэг болно.

Энэхүү сургалт нь практик дадлагад тулгуурлан, таны татварын мэдлэг, тайлан гаргах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.

Гараг

Хичээлийн агуулга

Хичээлийн хөтөлбөр

Сургалтад бодогдсон жишээ бодлого

Бие бодох бодлого

Даваа

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргахад анхаарах зүйл

Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Лекц

"Тэлмэн" ХХК-ийн ерөнхий журнал хөтлөх, орлогын дэлгэрэнгүй тайлан бөглөх

ААНОАТ-ын давтлага бодлого

/хуудас 28-30/

Мягмар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн давтлага, бодлого

ААНОАТ-ын тайлангийн маягт бөглөх

"Тэлмэн" ХХК-ийн ААНОАТ тайлан /ТТ-02 маягт/ бөглөх

НӨАТ-ын хичээлийг унших

Лхагва

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахад анхаарах зүйлс, НӨАТ-ын өглөг, авлага үүсгэх

Лекц

"Гурван Уул" ХХК-ийн 4-р сарын журнал бичих НӨАТ-ыг бүртгэх

ХХОАТ-ын хичээлийг унших

Пүрэв

Хувь хүний орлогын албан татварын тухай

ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс /Суутган 1, Суутган 2-ын ялгаа/

"Гурван Уул" ХХК-ийн 4-р сарын НӨАТ-ын /ТТ-03а/тайлан гаргах, маягт бөглөх

"Тэлмэн" ХХК-ийн цалинг бодож, ХХОАТ-ыг бодох, НДШ хичээлийг унших

Баасан

Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай

Нийгмийн даатгалын шимтгэл юунд хэрэгтэй вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

"Тэлмэн" ХХК-ийн цалинг бодож, ХХОАТ ТТ-11 тайлан, ХМ-11/1-3/ хийх НДШ тайлан гаргах НД-8, НД-7б

Хичээлүүдээ давтах