MagicFinance программ дээр тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Сургалтын агуулга:

  • MagicFinance программыг ашиглан санхүү, татварын тайлан гаргах практик дадлага хийх.

  • Программ дээр гарсан алдааг илрүүлж, засах чадвар эзэмших.

Сургалтын онцлог:

  • Санхүү, татварын тайлангаа онол, практикийн дагуу гар аргаар бүрэн тайлагнах чадвартай нягтлан бодогч, нярав болон санхүү, татварын сургалтад хамрагдсан суралцагчид сургалтад хамрагдах боломжтой.

  • Энэхүү сургалт нь тайлан гаргах гар ажиллагааг хөнгөвчлөх болон практик дадлага хийх боломжийг олгодог.

  • Сургалт жижиг, дунд ААН-д зориулагдсан, Сангийн яамны зөвшөөрөлтэй MagicFinance программ дээр явагдана.

Сургалтын давуу тал:

  • Санхүү татварын тайланг гар аргаар гаргах ажиллагааг 80% хөнгөвчилсөн програмыг ашиглах.

  • Программ дээр ажиллах зааварчилгааг багшаар нэг бүрчлэн тайлбарлуулах, бодитоор туршиж үзэх боломжтой.

Программын ерөнхий танилцуулга

  • Программ суулгах зааварчилгаа. /www.magicgroup.mn сайтаас/

  • Программ дээр гараас оруулах мэдээлэл болон автоматаар гардаг тайлангуудын талаар

Программ дээр тайлан гаргах /6 улирлын/

  • Эхний үлдэгдэл оруулна

  • Ажил гүйлгээг журналд хөтөлнө

  • Туслах тайлангууд гаргана

  • Татварын тайлан гаргана

  • Орлогын албан татварын тайлан

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан

  • Хувь хүний орлогын албан татварын тайлан

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан

  • Санхүүгийн үндсэн 4 тайлан тодруулгын хамт гаргана

Туслах тайлангууд гаргах

  • Цалин бодох

  • Бараа материалын бүртгэл, өртөг тооцох

Программ дээр гаргасан тайлангаа архивлаж дараа онд бэлдэх

Давтлага хичээл, шалгалт

Бие даалт

Сургалтад хамрагдсанаар:

  • Программ дээр санхүү татварын тайлангуудыг гаргахад анхаарах зүйлсийн талаар мэдэж авна.

  • Программ дээр гарч байгаа тайлан дээр үүссэн алдааг шалгах, засварлах чадвартай болно.

Энэхүү сургалт нь практик дадлагад тулгуурлан, тайлан гаргах чадварыг бодитоор эзэмшүүлэхэд чиглэсэн.

Гараг

Хичээлийн агуулга

Хичээлийн хөтөлбөр

Сургалтад бодогдсон жишээ бодлого

Бие даан бодох бодлого

Даваа

Программын танилцуулга хичээл

1. Программын танилцуулга хичээл

2. Царцаа Намжил ХХК-ний 2020-1-р улирлын тайлан гаргах 

2020-1-р улирлын эхний үлдэгдэл оруулах, Ажил гүйлгээнд журнал хөтлөх,

СТ-гаа гаргах

2020-4-р улирлын журнал гараар хөтлөх

Мягмар

Тайланг дараа онд бэлдэх, Цалин бодох, НДШ, ХХОАТ-ын тайлан гаргах хичээл

1. Царцаа Намжил ХХК-ний 2020-4-р улирлын тайлан гаргах 

2. Царцаа Намжил ХХК-ний цалин бодох

3. Царцаа Намжил ХХК-ний тайланг дараа онд шилжүүлэх, хөрвүүлэг хийх

2020-2,3-р улирлын X тайлан гаргах, 4-р улирлын журнал программд оруулах,

Дэд туслах тайлан гаргах, Санхүүгийн тайланг гаргах, 2020-4-р улирлын цалинг бодож НДШ тайлан гаргах

2021-1-р улирлын журнал гараар хөтөлнө

Лхагва

НӨАТ-тэй ажил гүйлгээг бүртгэх хичээл

1.Царцаа Намжил ХХК-ний 2021-1-р улирлын тайлан гаргах 

2. НӨТ-тэй ажил гүйлгээг программд оруулах

2021-1-р улирлын журналыг программд оруулах, Цалингийн мэдээлэл оруулах, Цалингийн хүснэгттэй тулгах

2021-1-р сарын НӨАТ Тайлан гаргах, тулгах Дэд туслах тайлан тулгах, Няравын программаар БМ тайлан гаргаж ББӨ тооцно. хуудас 45-тай тулгах

 

2021-2-р улирлын журнал гараар хөтөлнө

Пүрэв

Программ дээр эхний үлдэгдэл оруулах зааварчилгаа хичээл

Царцаа намжил ХХК-ний 2021-2-р  улирлын эхний үлдэгдэл оруулах

2021-2-р улирлын тайлангийн эхний үлдэгдэл оруулна. /Баланс, ОДТ, ХХОАТ, МГТ, Авлага, Өглөг/

Программын видео хичээлүүдийг үзэх

Баасан

Нярав, санхүүгийн программын уялдаа

Царцаа намжил ХХК-ний 2021-2-р  улирлын тайлан гаргах

2021-2-р улирлын БМ тайланг Няравын программаар гаргах

2021-2-р улирлын журналыг программд оруулах. Гаргасан тайлангаа уншина

4,5,6-р саруудын Цалин оруулах

 

2021-2-р улирлын Санхүүгийн тайлангуудыг тулгах шалгах /Баланс, ОДТ, ХХОАТ, МГТ, Авлага, Өглөг/ Татварын тайлангуудыг тулгах ТТ-02 ТТ-11, ТТ-03а Нийгмийн даатгалын тайлангууд тулгах НД-8, НД-7б