Company Timeline

Milestones that shaped our success

25
2025

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2025 оны онцлох үйл ажиллагаа

1. Мэжик Консалтинг Аудит ХХК – Microsoft, Kaspersky-ийн албан ёсны партнер боллоо.

Бид таны бизнесийн аюулгүй байдал, бүтээмжийг дэмжих зорилгоор Microsoft болон Kaspersky-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэллээ.

Хувь хүн, байгууллага, боловсролын байгууллага гээд бүх хэрэглэгчдэд зориулсан шинэлэг шийдлүүдийг санал болгож байна.

2. Ерөнхий менежер Ч. Алтангэрэл – МНБ-ийн хугацаагүй эрх болон аудиторын батламж гардан авлаа.

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Ерөнхий менежер, Мэргэшсэн нягтлан бодогч Ч. Алтангэрэл тасралтгүй суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсний үр дүнд МНБ-ийн хугацаагүй эрх болон аудиторын батламжаа гардан авлаа.

3. Шинэ оффисын нээлт – “Мэжик Чойс” сургалтын төв

“Мэжик Чойс” сургалтын төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн, UB Tower Plus, 509 тоотод шинэ сургалтын анги, оффисын нээлтээ амжилттай хийлээ.

Шинэ сургалтын танхим нь:

  • Орчин үеийн стандартын интерьер дизайн

  • Дэвшилтэт тоног төхөөрөмж

  • 30 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай сургалт, уулзалт зохион байгуулах боломжтой

4. eMAGIC аудитын системийг цахимд шилжүүллээ.

Санхүүгийн тайлан нь бизнесийн үйл ажиллагааны толь болдог бол, аудит нь санхүүгийн тайлангийн эцсийн баталгаажуулалт юм. Аудит нь бизнес дэх оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлж, ил тод байдлын баталгаа болдог тул зөвхөн аудитлагдсан тайланг хэвлэн нийтэлж, эцсийн хэрэглэгчдэд танилцуулдаг.

Үйлчлүүлэгчдийн үзэж буй аудитын үйл ажиллагааны гол шаардлага нь:

  • Ойлгомжтой байх

  • Чанартай, чадварлаг байх

  • Нууцлалтай байх

Энэхүү шаардлагыг хангах үүднээс Мэжик Консалтинг Аудит ХХК аудитын үйл ажиллагаанд зориулсан eMAGIC системийг Microsoft Dynamics 365 платформ дээр хөгжүүлж, албан ёсоор нээлтээ хийж, нэвтрүүлж эхэллээ.

24
2024

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2024 оны онцлох үйл ажиллагаа

1. Мэжик Консалтинг Аудит ХХК – “Шилдэг” Татварын зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр шалгарлаа.

Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үүсэж хөгжсөний 20 жилийн ой, мөн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан 2024 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан “Баярлалаа” арга хэмжээний үеэр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийг “Шилдэг” хуулийн этгээдээр шалгарууллаа.

Манай компани 2014 оноос хойш Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болж, 40 гаруй байгууллагатай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан аутсорсинг үйлчилгээг амжилттай хөгжүүлж ирсэн, энэхүү амжилтуудыг үнэлэн шагнал хүртсэн юм.

2. Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн менежерүүд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

  • Ч. Алтангэрэл — Ерөнхий менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

  • Н. Мөнхзаяа — Аудитын менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

  • Х. Амгаланзаяа — Татварын зөвлөх үйлчилгээний менежер, Мэргэшсэн нягтлан бодогч

нар Монгол Улсын Засгийн газрын “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

3. Мэжик Консалтинг Аудит ХХК – Орхон салбар Партнертой боллоо.

Орхон салбарын Аудит, баталгаажуулах үйлчилгээний хэлтэст Дагвагийн Батцэцэг Партнераар томилогдлоо.

4. Мэжикийн гэр бүлийн аялал – 2024

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн ажилтнууд 2023 оны 01 сараас эхлэн “Гадаадад аялах” зорилт тавьж хуримтлал үүсгэж эхэлсэн бөгөөд энэхүү зорилгоо биелүүлж 2 дахь удаагаа хамт олноороо амжилттай аяллаа. “Амьдрал бол дурсамжуудын хэлхээс” уриан дор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт салбарын нийт 31 ажилтантайгаар Хөх хот, Чанша хот, Жанжиажэ хот, Саньяа хот гэж 10 хоногийн аяллыг амжилттай зохион байгуулж, үзэсгэлэнт хотууд болон байгалийн өвөрмөц тогтцыг гайхан бишрэн, хөгжилтэй дурсамжуудтай ирлээ.

23
2023

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2023 оны онцлох үйл ажиллагаа

1. Мэжик Чойс сургалтын төв – Инвескор Хэтэвч ББСБ хамтын ажиллагаа

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн дэргэдэх Мэжик Чойс сургалтын төв нь 2023 оны 4-р сарын 18-нд Инвескор Хэтэвч ББСБ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Үндэсний төлбөрийн системийн хууль болон Монголбанкны холбогдох журамд нийцсэн бөгөөд манай байгууллага мерчант байгууллагаар бүртгүүлэн ажиллахаар болсон.

Гэрээний хүрээнд сургалтын төлбөрийг:

  • Покет аппликейшнээр төлөх,

  • #PocketZero үйлчилгээгээр урьдчилгаагүй 6 хуваан төлөх,

боломжийг бүх суралцагчдадаа олгож байна.

Ингэснээр манай сургалтууд руу цахимаар хялбар, уян хатан нөхцлөөр хамрагдах шинэ боломж нээгдлээ.

2. Мэжик Консалтинг Аудит ХХК – Төрийн шагналт багш, ажилтнуудтай боллоо.

  • Д.Түмэнжаргал — Аудитор, аудитын партнер
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдлаа.

  • Г.Оюунтуяа — Санхүүгийн багш
    Засгийн газрын “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

3. Аудитын чанарын хяналтын сургалт – Сөүл, БНСУ

ММНБИ болон Солонгосын МНБИ хамтран Сөүл хотод зохион байгуулсан “Аудитын чанарын хяналтын сургалт”-д ажилтнуудаа хамрууллаа.

4. Мэжикийн гэр бүлийн аялал – 2023

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн гэр бүлийн гишүүд 2023 оны 01 сараас эхлэн “Гадаадад аялах” зорилт тавьж хуримтлал үүсгэсэн анх удаа аялал зохион байгууллаа. “Аялал бол дурсамжуудын хэлхээс” уриан дор 20 хүний бүрэлдэхүүнтэй Гуанжөү, Шэньжэн, Хонконг, Макао, Жүхай, Хөх хотуудыг үзэж, амжилттай аяллаа.

22
2022

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2021 оны онцлох үйл явдал

1. ММНБИ – 2022 оны онцлох аудитын компани

Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2022 онд ММНБИ-ийн “Оны онцлох аудитын компани”-аар шалгарлаа.
Шагналыг аудитын программыг дотоод нөөцөөр хөгжүүлсэн, мэдлэгийн сангийн цахим удирдлагыг нэвтрүүлсэн зэрэг чанар, үр ашиг дээшлүүлсэн амжилтууд үндэслэн олгосон.

2. Бизнес Тамирчин 2022 – Аварга баг

UB Tower, PRO ONE, UB Tower Pluss оффисуудын дунд болсон “Бизнес Тамирчин 2022” спортын тэмцээнд манай баг гурван төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр аваргын шилжин явах цомын эзэн боллоо.

21
2021

“Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2021 оны онцлох үйл явдал

Орлогоороо тэргүүлэгч ТОП 30 компанийн нэгээр шалгарлаа.

20
2020

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн 2020 оны онцлох үйл явдал

  1. Байгаль орчинд ээлтэй үйлсэд хувь нэмэр оруулав.
    Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн “Бүх гишүүдийн уулзалт 2020” арга хэмжээнд манай компани идэвхтэй оролцлоо. “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулагдсан уг арга хэмжээний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “ТМЗ төгөл”-д Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн хамт олон өөрсдийн компанийн модыг тарьж, байгальд ээлтэй санаачлагыг дэмжлээ.

  2. MagicFinance программын шинэчлэл хийгдлээ.
    Манай байгууллага 2020 оны 10-р сарын шинэчлэгдсэн хувилбартай MagicFinance программын шинэ үеийн сайжруулалтыг хэрэглэгчдэдээ танилцууллаа. Энэхүү шинэ хувилбар нь илүү боловсронгуй, хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүдийг багтаасан юм.

  3. “STAND AGAINST COVID-19” олон улсын санаачлагыг дэмжлээ.
    Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ММНБИ-ээс CAPA-ийн гишүүн байгууллагуудын дунд өрнүүлсэн “STAND AGAINST COVID-19” санаачлагад нэгдэн ажиллалаа. 2020.02.20–2020.03.20-ны хооронд “Нэг гишүүн – 1$” хандивын аяныг МНБ гишүүдийн дунд зохион байгуулж, хамтын хүчээр өвчний эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.

  4. Хүүхдийн эрхийн төлөө сайн үйлсийн аянд оролцов.
    Мэжик Консалтинг Аудит ХХК нь зорилтот бүлгийн хүүхдүүдийг дэмжих үүднээс “Хүүхдийн тэмүүлэл сан”-гаас зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг – нэг хүн, нэг мянган төгрөг” сайн үйлсийн аянд нэгдэн, Э. Ялгуун охинд хандив өргөж туслалцаа үзүүллээ.

19
2019

“БААТАРЫН МЯГМАРЖАВ САН”-аас санаачлан Мэжик консалтинг аудит ХХК, Мандах Их Сургуультай хамтран “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

  1. Мэжик групп "Маркетинг аутсорсинг үйлчилгээ" үзүүлж эхэллээ.

  2. ММНБИ-ээс “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийг “Дэмжигч гишүүн”-ээр бүртгэж, батламж олголоо.

18
2018

Sponsored the 21st National Accounting Olympiad

  • In 2018, the Magic Finance program underwent three rounds of updates and improvements. On April 14, 2017, the corporate income tax rates were restructured into progressive levels, and tax forms were updated, effective from January 1, 2018, prompting the release of a new updated version of the program.

  • Magic Consulting Audit LLC served as a sponsor for the 21st National Accounting Olympiad, contributing to the development of future skilled accountants and economists. The National Accounting Olympiad is organized annually by the Mongolian Institute of Certified Public Accountants. The 21st Olympiad was dedicated to Mongolian Honored Economist, the 5th President of MICPA, and Mongolia’s first certified accountant and auditor, Jigden Tsherengavaa.

  • Magic Choice Financial Business Training Center celebrated the graduation of its 1,400th class. Since 2007, Magic Choice has continuously conducted comprehensive bookkeeping and accounting training for 11 years. On May 10, 2018, the 1,400th graduation ceremony was held under the guidance of teacher G. Yanjinsuren.

  • Magic Choice Training Center launched a Marketing course. From April 2018, Social Media Marketing training was provided for anyone who wanted to effectively promote their products in the market, increase profits, and become a strong player in business.

  • The Magic Group team celebrated International Children’s Day. On May 18, 2018, the team marked the day with joy and festive activities.

17
2017

Celebrated the 10th Anniversary

The Mongolian Institute of Certified Public Accountants annually consolidates and ranks financial statements of companies holding special licenses for audit operations; in 2016, we ranked 6th among 143 companies. On the MagicMonitoring ERP system, we introduced new subsystems for employee time tracking, productivity improvement, and customer service. The Orkhon branch obtained licenses to provide tax consulting and audit services. The training center held its 1300th class graduation and celebrated its 10th anniversary.

16
2016

Recognized as an “Audit Company with Job Growth”

Magic Cloud LLC, the developer of Magic Finance financial software, successfully organized the first meeting of its software users. The Mongolian Institute of Certified Public Accountants (MICPA) selects the best annually among audit firms, and in 2016, Magic Consulting Audit LLC was recognized as an “Audit Company with Job Growth.”

When MICPA aggregated and ranked the financial statements of companies with audit licenses, Magic Consulting Audit LLC ranked 17th out of 137 companies in 2015. In accordance with Articles 9.2 and 9.3 of the Audit Law, tax advisory, financial and accounting consulting, and training services were consolidated under Magic Consulting Audit LLC, making it the first audit company to unify under the new law.

Opened the third “Zaisan” branch in Ulaanbaatar. Relocated the 3rd and 4th Khoroo branches to “Colorado Business Center” at Baruun Dörvön Zam. Obtained audit authorization for insurance companies (No. 5/57) from the Financial Regulatory Commission on December 14, 2016. The film “Namjil Il Tod” was produced in collaboration with the TINZ Association.