ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА — ШИНЭ ТҮВШНИЙ МЭДЛЭГ

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА — ШИНЭ ТҮВШНИЙ МЭДЛЭГ

Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс 2026 оны 6 дугаар сарын 9-нөөс 16-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулсан "Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн дадлагажих хөтөлбөр V"-ийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Admin

Энэхүү нэр хүндтэй, өндөр шалгууртай хөтөлбөрт "Мэжик Консалтинг Аудит" ХХК-ийн Татварын хэлтсийн менежер Х.Амгаланзаяа амжилттай хамрагдаж, олон улсын тэргүүн туршлагаас суралцан, мэргэжлийн мэдлэгээ шинэ түвшинд ахиулаад ирлээ.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид дараах гол сэдвүүдийн дагуу Япон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй туршлага солилцсон байна. Үүнд:

  • Японы ТМЗ-ийн тогтолцоо: Тэдний үйл ажиллагааны онцлог болон системийн дижиталчлал,

  • Хамтын ажиллагаа: Японы татварын алба болон ТМЗ нийгэмлэгийн хоорондын уялдаа холбоо, түншлэл,

  • Хиймэл оюун ухаан (AI): Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд хиймэл оюун ухааныг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлж буй практик шийдлүүд багтлаа.

Энэхүү хөтөлбөр нь Монголын татварын мэргэжилтнүүдэд Япон улсын дэвшилтэт технологи, туршлагыг өөрийн оронд шингээх, мэргэжлийн харилцаа холбоог олон улсын түвшинд өргөжүүлэх маш чухал алхам боллоо.

"Мэжик Консалтинг Аудит" ХХК-ийн зүгээс цаашид ч дэлхийн шилдэг арга барил, олон улсын тэргүүн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эрхэм үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай, ухаалаг үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй