MagicFinance программ хэрэглэгчдийн анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
“Мэжик Клоуд”ХХК нь MagicFinance программ хэрэглэгчдийнхээ анхдугаар уулзалтыг “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д амжилттай зохион байгуулсан ба уг уулзалтанд тус компанийн мэргэжилтэнгүүд мэдээлэл, зөвлөгөө өгч програм хэрэглэгчдийн төлөөллүүд ирэн санал бодлоо чөлөөтэй хуваалцсан сайхан уулзалт болж өндөрлөлөө.

Уулзалтын гол зорилго нь байгууллага болон програм хэрэглэгчдийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, MagicFinance программын хөгжүүлэлтэнд хэрэглэгчдийн санал бодлыг тусгах зорилготой.Уулзалт дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа.
Цаг | Сэдэв | Танилцуулах хүн |
14:00 - 14:20 | Харилцагч нарыг угтах | Н.Мөнхтуул, Ц.Эрхэмбилэг |
14:20 - 14:30 | Нээлт | С.Мөнхбаяр |
14:30 - 14:50 | Magic Finance программын шинэ хувилбар танилцуулах | Ч.Алтангэрэл |
14:50 - 15:00 | Программ дээр хэрэглэж мэддэггүй ач холбогдолтой функцуудыг тайлбарлах | С.Мөнхбаяр |
15:00 - 15:20 | Программ дээр нийтлэг тохиолддог алдааг яаж засах вэ?, НББ холбоотой журналын бичилттэй холбоотой зөвлөгөө, санамжууд | С.Мөнхбаяр |
15:30 - 15:40 | Программын үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх мэдээлэл | Ч.Алтангэрэл |
Мөнгөн урсгалын программ танилцуулах | Д.Пүрэвсүрэн | |
Программ хэрэглэгчдийн асуултанд хариулах | Ж.Алтанзул, Бүгд | |
16:40-17:00 | Судалгаа авах | Н.Мөнхтуул, Ц.Эрхэмбилэг |

Тус уулзалтын онцлох үйл явдал бол MagicFinance программ дээр шинэчилж болох саналуудыг гаргаж, програм хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан программын хэрэглэгч "Лидер Финанс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Галмандах, програмын хэрэглэгч Э.Шинэбаяр нарыг дурсгалын зүйл, программын үйлчилгээ авах эрхийн бичгээр шагнасан явдал юм.

Мөн тус уулзалтанд ирсэн бүх хэрэглэгч нарт удирдлагад зориулсан тайлан гаргах програмын MagicFinance Plus хувилбарыг үнэ төлбөргүй ашиглах эрхээр урамшууллаа. Уулзалтын төгсгөлд авсан санал асуулгын дүнг нэгтгэн гаргахад доорх үзүүлэлттэй байна.
MagicFinance программ хэрэглэгчдийн анхдугаар уулзалтанд хүрэлцэн ирсэн болон санал өгсөн нийт хэрэглэгчиддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.