MagicFinance программын 2018-04-01 шинэчлэл сайжруулалт

MagicFinance программын 2018-04-01 шинэчлэл сайжруулалт

ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг шатлалтай болгосон болон бусад шалтгаанаар MagicFinanceпрограмм 2018-04 сарын шинэчлэгдсэн хувилбараа танилцуулж байна.

Magic Cloud
MagicFinance программын 2018-04-01 шинэчлэл сайжруулалт

MagicFinance программын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг шатлалтай болгосон болон бусад шалтгаанаар MagicFinanceпрограмм 2018-04 сарын шинэчлэгдсэн хувилбараа танилцуулж байна.

Энэ удаагийн шинэчлэлд ямар өөрчлөлтүүд орсныг доорх хүснэгтээс харна уу.

/Нэмэгдсэн өөрчлөлт-4, Засагдсан өөрчлөлт-3/

1.

Хувь хүний орлогын албан татварын тайлан шинэчлэгдсэн маягтаар гарна. /Нэмэгдсэн өөрчлөлт/

 

  • ХХОАТ-ын хөнгөлөлт шатлалтай болсон. Иймд ТТ-11, ТТ-11/1/, ТТ-11/2/, ТТ-11/3/, ТТ-11/4/ тайлангууд ТЕГ-ийн даргын 2018 оны 3 сарын 7-ний өдрийн А/37 тоот тушаалын дагуу автоматаар гарна.

  • Шатлалыг программын тогтмол мэдээллээс харна уу. /Зураг/ Хөнгөлөлтийн хэмжээ өөрчлөгдөх үед өөрчлөлтийг хэрэглэгч гараас тохируулж өгөх боломжтой.

 2. 

ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг программ дээр тохируулах боломжтой болсон. /Нэмэгдсэн өөрчлөлт/

 

Цалингийн мэдээллийн К баганад “Гараас тохируулах ХХОАТ-ын хөнгөлөлт”гэсэн багана нэмэгдсэн. К багана ашиглах заавар:

  • Гэрээт ажилтны цалинд ХХОАТ-ын хөнгөлөлт тооцох үед;

  • Жилийн эцэст ХХОАТ-ын хөнгөлөлтийг хуульд заасны дагуу тэгшитгэх шаардлагатай болсон үед;

  • Бусад үед энэ баганад тоо оруулах шаардлагагүй ба ХХОАТ-ын хөнгөлөлтийг программ хуулийн дагуу автоматаар тооцоолно.

 

  • Цалин шийтэнд байгаа “Тохиргоо”товч дарснаар “ХХОАТ-ын хөнгөлөлт тооцох хүснэгт”-ийг харах боломжтой. /Зураг/

  • Тухайн хүснэгтээс ажилтан бүрд сар бүр тооцсон ХХОАТ-ын хөнгөлөлтийг харж, 12 сарын цалин бодоход хүн тус бүр дээр ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг гараас хэрхэн тохируулахыг MF баганад зааж өгсөн.

 3. 

Программын тусламж хэсэг шинэчлэгдэж Асуулт хариултын сантай болсон. /нэмэгдсэн өөрчлөлт/

 

  • Программын “Тайлан харах” цонхны сүүлийн хэсэгт байх?товч дээр дарахад Асуулт хариултын сан бүхий цэс нэмэгдсэн. Тус цэсийн товчлуурууд нь www.magicgroup.mn сайтын программын тусламж авах хэсгийн зааврууд руу хөтөлнө.

  • Мөн “Тайлан харах” цонхны доод хэсэгт байх:“MagicFinance програмын хэрэглэгчдийн групп Facebook хуудас руу зочлох”, эсвэл “Асуулт хариултын сан”-гаас хүссэн асуултандаа хариу авах боломжтой. /Зураг/

 4. 

Нийслэл хотын албан татварын өглөгийг автоматаар үүсгэдэг болсон.  /нэмэгдсэн өөрчлөлт/

 

Ажлын хүснэгтийн 59-р мөрөнд НХАТ (Нийслэл хотын албан татвар)-ын тооцоо данс нэмэгдсэн.

НХАТ-ийг программын ерөнхий журналын I багана дээр 18, 19 гэсэн код оруулж тооцдог болсон. Үүнтэй холбоотойгоор ерөнхий журналд байгаа “Iбагана?”товч дээр дарахад 18-19 гэсэн кодтой цэс нэмэгдсэн. Цэс рүү ороод харахад борлуулалтаа хэрхэн бүртгэх тайлбар бий. /Зураг үзэх/

 5. 

Ханшийн тэгшитгэл /Засагдсан өөрчлөлт/

 

Ханшийн зөрүүний бодит бус ашиг алдагдал тооцох дүрэм:

  • Ханшын зөрүүний бодит бус ашиг алдагдлыг сарын эцсийн, эсвэл улирлын эцсийн /мөнгө, авлага, өглөг/ үлдэгдэл дээр 1 удаа тооцдог болсон.

Ханшийн зөрүүний бодит ашиг алдагдал тооцох дүрэм:

  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах үед

  • Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах үед

  • Төгрөгөөс валют руу, валютаас төгрөг рүү хөрвүүлэлтийн ханшны зөрүү үүссэн үед

Ханшийн зөрүүний бодит ба бодит бус ашиг алдагдал тооцохгүй:

  • Гадаад валютаар авлага, өглөг нэмэгдсэн үед.

  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан авсан үед.

 6. 

Тайланг PDFтайлан болгох товч шинэчлэгдсэн /Засагдсан өөрчлөлт/

 

Программаас гарч буй мэдээллүүдийг PDFболгодог  товч дарахад Өмчийн өөрчлөлтийн тайлан болон ажлын хүснэгт (2-3)илүү хуудсанд гарч байсан алдааг зассан.

 7. 

Үндсэн хөрөнгийн тайлан /Засагдсан өөрчлөлт/

 

 

Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан дээр оруулж буй хөрөнгийн бүртгэлээ хоосон нүд алгасаж хийснээс болоод үндсэн хөрөнгийн орлого зарлага оруулах хэсэг дээр тухайн хөрөнгийн нэр дуудагдахгүй (харагдахгүй)болдог. Энэ алдаанаас сэргийлэхийн тулд AS-AW багана дээр мэдээлэл оруулахдаа хоосон нүд үлдээвэл Empty сануулга AR багана дээр гардаг болсон. Өөрөөр хэлбэл ҮХ тайлангийн хяналт сайжирсан.

Шинэ хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT20180401.xlsb

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй

"Audit CUP-2025" спортын тэмцээн

"Audit CUP-2025" спортын тэмцээн

Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Audit CUP-2025" спортын тэмцээн...

Magic User