PrimeGlobal World Summit 2025 чуулга уулзалт боллоо.

PrimeGlobal World Summit 2025 чуулга уулзалт боллоо.

PrimeGlobal World Summit 2025 олон улсын гишүүдийн чуулга уулзалт “Transform Our Tomorrow-Ирээдүйгээ өөрчилье” гэсэн урианы дор 2025 оны 11 сарын 09-14-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад нийт 50 улсын 100+ гишүүн байгууллага, 200 гаруй удирдах түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд манай компаниас Ерөнхий менежер Ч.Алтангэрэл, Аудитын менежер Н.Мөнхзаяа нар оролцлоо.

Altangerel
PrimeGlobal World Summit 2025 чуулга уулзалт боллоо.

Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2023 оны 12 сард PrimeGlobal Нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэгийн гишүүн болсон юм. PrimeGlobal нь бие даасан 300 гаруй гишүүн пүүсүүдээс бүрдсэн дэлхийн 112 орны 1000 гаруй байршилд 3400 гаруй түнш гишүүн пүүсүүдэд нийт 34000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэг юм.

Тус нийгэмлэгийн PrimeGlobal World Summit 2025 олон улсын гишүүдийн чуулга уулзалт “Transform Our Tomorrow-Ирээдүйгээ өөрчилье” гэсэн урианы дор 2025 оны 11 сарын 09-14-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад нийт 50 улсын 100+ гишүүн байгууллага, 200 гаруй удирдах түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд манай компаниас Ерөнхий менежер Ч.Алтангэрэл, Аудитын менежер Н.Мөнхзаяа нар оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн хамгийн олон талт, бие даасан аудит болон зөвлөх үйлчилгээний компаниудыг нэгтгэж, инновац, хамтын ажиллагаа болон технологи нь хэрхэн мэргэжлийг шинэчлэн өөрчилж байгаа тухай судлах юм.

World summit 2025 чуулга уулзалтын онцлог нь PrimeGlobal-ийн хөгжлийн чухал үе шат болох ‘Transform to 2030: Ready for Business’ нэртэй дараагийн таван жилийн стратегийн танилцуулга, гишүүн компаниудын холболт, интеграци, инновацыг дэмжих зорилготой дэвшилтэт технологийн платформын нээлт байлаа.

Гол илтгэлүүд ба сэдвүүд

  • Steve Heathcote (CEO, PrimeGlobal): Шинэ стратегийн алсын харааг танилцуулж, компаниудыг өөрчлөлтийг хүлээн авах, дараагийн үеийн авьяасыг татах, технологийг ашиглан үйлчлүүлэгчдэд илүү их үнэ цэнэ хүргэх талаар;

  • Fredrik Haren – Creativity Explorer: “Transforming How We Think, Work and Lead” – бүтээлч сэтгэлгээ, манлайллын шинэ арга барил. Уг илтгэлээр оролцогчдыг хэвшмэл ойлголтыг сорьж, бүтээлч байдлыг ахиц дэвшлийн түлхүүр болгон хүлээн авахад уриаллаа.

  • Dr. Ritbumroong Thanachart (MIND AI): “Rewriting the Rules: How AI is Transforming Accounting”. Уг илтгэлээр өгөгдөл, автоматжуулалт, хиймэл оюун ухаан хэрхэн мэргэжлийн хязгаарыг дахин тодорхойлж байгаа талаар;

  • Pulkit Abrol - Director of Asia Pacific at ACCA (Singapore)- ACCA Global Talent Trends Survey 2025 – Хүний нөөцийн чиг хандлага. 2025 оноос хойш аудитын мэргэжлийн ирээдүйг тодорхойлох. Жижиг, дунд хэмжээний практик компаниудын удирдагчдын хувьд хүний нөөцийн чиг хандлагыг урьдчилан мэдэх нь шилдэг авьяасыг татах, хөгжүүлэх, хадгалахад зайлшгүй шаардлагатай. Энэхүү илтгэлээр ACCA-ийн хамгийн сүүлийн үеийн Global Talent Trends 2025 тайланг задлан шинжилж, тулгарч буй бодит нөхцөл байдал, боломжуудад тохирсон практик зөвлөмжүүдийг санал болголоо.

Судалгаанаас дурдвал:

  • Ажлын уян хатан байдал: 76% нь hybrid working хүсэж байгаа ч 51% нь оффист бүтэн цаг ажиллаж байна.

  • Сургалт ба ур чадвар: 50% нь ирээдүйн ур чадвар эзэмшихэд санаа зовж байгаа, AI ур чадвар олгох боломжийг зөвхөн 32% байгууллага өгч байна.

  • Санхүүгийн дарамт: 41% нь ирэх 12 сард 11%-иас дээш цалингийн өсөлт хүлээж байна.

  • Сэтгэлзүйн эрүүл мэнд: 52% нь ажлын дарамтаас болж сэтгэлзүйн асуудалтай байна.

  • Карьерын хөдөлгөөн: 62% нь 2 жилийн дотор ажлаа солих төлөвтэй.

  • Тогтвортой хөгжлийн карьер: 67% нь байгаль орчны асуудалд төвлөрсөн ажлын байр сонирхож байна.

  • Side Hustle: Gen Z-ийн 43%, нийт оролцогчдын 39% нь нэмэлт ажил эрхэлж байна.

  • Олон улсын карьер: Gen Z-ийн 72%, Gen Y-ийн 52% нь гадаадад ажиллах сонирхолтой.

Энэ удаагийн чуулга уулзалтыг Бангкокт зохион байгуулж буй нь PrimeGlobal-ийн Ази Номхон далайн бүсэд хурдацтай өсөлттэй байгаатай холбоотой юм. PrimeGlobal энэ бүсэд 23 улсад үйл ажиллагаа явуулж, Япон, Сингапур, Хонг Конг, БНСУ-н хамгийн том холбоо болжээ.

Бүс нутгийн онцлох хэлэлцүүлгүүд:

  • Asia Pacific Pre-Event Sessions: Хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний боломжууд.

  • PrimeGlobal-ийн Ази Номхон далайн бүсийн өсөлт (23 улс, хамгийн том холбоо Япон, Сингапур, Хонг Конг, Солонгос).

PrimeGlobal-ийн шинэ стратеги болон ACCA-ийн судалгаа нь салбарын ирээдүйд технологи, тогтвортой хөгжил, хүний нөөцийн бодлого голлох байр суурь эзлэхийг харуулж байна.

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй