Мэжик чойс төвийн Аутсорсингийн хэлтэс нь 2013 оны 7 сард харилцагч байгууллагуудтайгаа бизнес уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар харилцагч байгууллагуудаас төлөөлөн удирдах хүмүүс ирсэн юм. Уулзалтаар бид харилцагчдадаа дараах төрлийн мэдээллийг өглөө.
Аутсорсинг үйлчилгээ гэж юу болох, энэ үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар
Өнгөрсөн хугацаанд байгууллага тус бүрийн санхүүгийн баримтуудыг стандартын дагуу хэрхэн цэгцэлснээ танилцуулав.
3. Манай үйлчилгээнд олон төрлийн давуу тал нэмэгдсэн. Тухайлбал:
Үйлчлүүлэгч бүр цахим бүртгэлийн системтэй болсон.
Үйлчлүүлэгч бүрд MagiFinance санхүүгийн программыг суулгах болон ашиглах заавар видео хичээл бүхий СиДи-г өгөв. Энэхүү программыг суулгаснаар цахим бүртгэлийн систем дэх тайлангийн файлыг ажиллуулах боломжтой юм.
Гэрээ хийгдээд 2 жил болсон үед сайн дураар татварын шалгалтад хамруулна.
Санхүүгийн баримтуудыг стандартын дагуу үдэж цэгцэлж байгаа.
Хагас жил тутам үйлчлүүлэгчидтэйгээ бизнес уулзалт зохион байгуулж байна.
Бизнес уулзалтад ирсэн байгууллагын захирлууд бүгд 2013-2014 онуудад манай үйлчилгээг дахин сонгож гэрээ байгуулахаа илэрхийлсэн. Энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн харилцагч нартаа баярлалаа.