2025 оны онцлох аудитын компаниар шалгарлаа.

2025 оны онцлох аудитын компаниар шалгарлаа.

ММНБИ-ээс “Мэжик Консалтинг Аудит” ХХК 2025 оны онцлох аудитын компаниар шалгарууллаа.

Magic User
2025 оны онцлох аудитын компаниар шалгарлаа.

ММНБИ-ээс “Мэжик Консалтинг Аудит” ХХК-ийг “E-Magic” шинэ үеийн аудитын цахим системийг хөгжүүлж, аудитын үйл явцыг бүрэн цахимжуулсан амжилтыг маань үнэлж  Оны онцлох аудитын компаниар шалгарууллаа.

Энэхүү нэр хүндтэй шалгаруулалт нь байгууллагын аудитын чанар, инновац, Олон улсын стандарт, салбарын манлайлал зэрэг цогц үзүүлэлтүүдийг үнэлсний үндсэн дээр олгогддог бөгөөд “Мэжик Консалтинг Аудит” ХХК нь 2024–2025 онд хэрэгжүүлсэн дараах онцлох ажлуудаараа салбарын хөгжилд бодит үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж 2025 оны онцлох аудитын компаниар шалгарсан амжилтыг үзүүллээ. Үүнд:

1. eMagic – Аудитын бүрэн автоматжуулсан системийн тухайд:

2024–2025 онд бүтээгдсэн eMagic аудитын систем нь үйлчлүүлэгчийн хүсэлт ирүүлэхээс эхлээд тайлагнал хүлээлгэн өгөх хүртэл бүх процессыг 100% цахимжуулж, аудитын чанар, хурд, ил тод байдлыг шинэ шатанд гаргав.

eMagic нь үйлчлүүлэгч аудитын байгууллагад хүсэлт ирүүлэхээс аудитын байгууллага аудитын ажлыг хүлээлгэн өгөх хүртэлх үйлчлүүлэгч болон гүйцэтгэгч байгууллага хоорондын харилцаа, мэдээлэл дамжуулалтыг цахим хэлбэрээр холбох автоматжуулсан систем бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийг аюулгүй, шуурхай байдлаар хүлээн авч, боловсруулах зорилготой. Бид энэхүү системийг 2024-2025 онуудад гүйцэтгэн 2025 онд бүрэн нэвтрүүлэн ажилласан.

Эдгээр шийдлүүдийн үр дүнд “мэйлийн дайн”, “цаасны будилаан”, “ойлголтын зөрүү”, “алдагдалтай тооцоолол” зэрэг салбарын түгээмэл хүндрэлүүд бүрэн шийдэгдсэн.

2. Олон Улсын болон дотоод амжилтуудын онцлох үйл ажиллагаа

Бид “Microsoft болон Kaspersky”-ийн албан ёсны партнер боллоо.

Албан ёсны түншийн эрхтэйгээр хэрэглэгчид 100% оригинал, баталгаатай лицензээр хангагдаж, программ хангамжийн аюулгүй, хууль ёсны хэрэглээг бүрэн хангах боломжтой болдог. Албан ёсны түнштэй хамтран ажиллах нь байгууллагын дижитал орчныг системтэй, найдвартай байдлаар хөгжүүлэх хамгийн зөв шийдэл юм. Энэ нь Dynamics 365, Power Apps зэрэг дэвшилтэт технологийг ашиглах бүрэн чадамжтайг илтгэнэ.

3. “Мэжик консалтинг Аудит” ХХК нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч “ШИЛДЭГ” хуулийн этгээдээр шалгарлаа.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн "Баярлалаа" талархал хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээний үеэр “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч “ШИЛДЭГ” хуулийн этгээдээр шалгаруулсан баяртай онцлог үйл явдал боллоо.

4. Мэжик Консалтинг Аудит ХХК нь PrimeGlobal Нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэгийн гишүүн боллоо.

ОУНББ-ийн товхимол (IAB) дэлхийн 52 НББ-ийн сүлжээ, нийгэмлэгүүдийг оролцуулан жил бүр судалгаа гаргадаг бөгөөд PrimeGlobal нь дэлхийн гурав дахь том нийгэмлэгийн жагсаалтад орсон.

PrimeGlobal нь бие даасан 300 гаруй гишүүн пүүсүүдээс бүрдсэн дэлхийн 112 орны 1000 гаруй байршилд 3400 гаруй түнш гишүүн пүүсүүдэд нийт 34000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэг юм. 3.5 тэрбум гаруй ам.долларын орлоготой (20%-ийн өсөлттэй)

“Мэжик Консалтинг Аудит” ХХК цаашид аудитын салбарт ил тод, үнэн зөв, аюулгүй, инновацад суурилсан шинэ стандарт тогтоож, Монголын бизнесүүдийн санхүүгийн хариуцлагыг дэмжин ажиллах болно.

 

Бидний нэр хүндтэй шалгаруулалт, инновацын амжилт бүрийг дэмжиж, хамтран ажилласан бүх харилцагч, түнш байгууллагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй