MAGICFINANCE 2017-11-20 ХУВИЛБАР ДЭЭР ГАРСАН ЗАРИМ САЙЖРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

Magic Cloud

Програм дээр нэмэгдсэн өөрчлөлт

  • Main sheet ний баруун дээд хэсэгт “Дахин эхлүүлэх” товч нэмэгдсэн.

Энэ товч нэмэгдсэнээр байршиж байсан зам нь өөрчлөгдсөн буюу өөр газар хуулагдсан зөөгдсөн файл нээгдсэнийхээ дараа тайлан харах болон тусад товчлуурууд дээр дарах “Та дараах үйлдлийг хийх эрхгүй” гэсэн анхааруулга заагаад нээгддэггүй. Энэ тохиолдолд бид файлаа хаагаад дахин ордог.   “Дахин эхлүүлэх” товч нэмэгдсэнээр файлаас гарж дахин орох шаардлагагүйгээр дээрх товчин дээр дарснаар хугацаа хэмнэнэ.

  • Ханшийн тэгшитгэлийн бодолт дээр засагдсан өөрчлөлт

Ханшын зөрүүний бодит бус ашиг алдагдал тооцно:

  • Ханшын зөрүүний бодит бус ашиг алдагдлыг сарын эцсийн /мөнгө, авлага, өглөг/ үлдэгдэл дээр 1 удаа тооцдог болсон. Бусад үед тооцохгүй.

Ханшын зөрүүний бодит ашиг алдагдал тооцно:

  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах үед

  • Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах үед

  • Гадаад валютыг худалдан борлуулах болон худалдан авсан үед /төгрөгөөс валют руу, вальютаас төгрөг рүү/ хөрвүүлэлтийн ханшны зөрүү үүссэн үед

  • Ханшын зөрүүний бодит ба бодит бус ашиг алдагдал тооцохгүй:

  • Гадаад валютаар авлага, өглөг нэмэгдсэн үед.

  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан авсан үед.

Засагдсан хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT201701120.xlsb

Бусдад түгээх

Холбоотой Нийтлэлүүд

Танд бас таалагдаж магадгүй