Япон улсын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн төлөөлөл Мэжик Чойс ТМЗ ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа
Татварын Олон Улсын Байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг 2014 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Япон улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 10000 байгууллагуудын төлөөллүүдтэй туршлага солилцох семинар зохион байгууллаа. Япон улсын төлөөлөгч нар Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 аж ахуй нэгж байгууллагуудаас 2 байгууллагыг сонгон үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага солилцохоор болсон ба Япон улсын төлөөлөгчид Мэжик Чойс ТМЗ ХХК -ийн үйл ажиллагаатай танилцлаа.