Эрсдлээ үнэлүүл, ирээдүйгээ хар
2007 оноос хойш аудит, баталгаажуулах үйлчилгээг гадаад худалдаа, уул уурхай, барилга, үйлдвэрлэл, харилцаа холбооны болон үйлчилгээний салбарын зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэн ажиллаж байна.
Мэжик Консалтинг Аудит ХХК нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 4 оффис, 40 гаруй мэргэжилтнүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Аудитын үйлчилгээний өндөр чанар, гүйцэтгэлийн үр дүн нь аудитын багийн гишүүдийн ур чадвар, багийн хамтын ажиллагааны тусгал байдаг. Аудитын багийн гишүүд нь Дэлхийн 4 том аудитын компанид ажиллаж, Монгол улсын ТОП -100 аж ахуйн нэгжүүдийн аудитын багийн гишүүдээр ажиллаж туршлага хуримтлуулсан Мэргэшсэн болон мэргэжлийн нягтлан бодогч, эдийн засагчдаас бүрдэж байна.
СТОУС-ын шинэчлэлт өөрчлөлт, хууль тогтоомж болон аудитын арга барилд орж буй шинэчлэл, бизнесийн секторын онцлогт тохирсон тасралтгүй сургалтуудаар аудитын багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлж ажиллаж байна.
Багийн гишүүдийн зэрэг цол эзэмшсэн байдал нийт ажилчдын хувьд:
2015 оноос хойш Монгол улсын ТОП-20 Аудитын компанийн нэгээр тасралтгүй шалгарсаар байна.
Мэжикийн аудитор, мэргэжилтнүүд нь үйлчлүүлэгчээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан, үйлчлүүлэгчийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зээлдэгчид болон хуулийн тусгайлсан шаардлагад нийцэх аудиторын тайланг бэлтгэхийг зорилго болгодог.
Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлын эцсийн баталгааг өгөхийн тулд аудиторууд Аудитын Олон Улсын Стандартаар заасан тусгайлсан горимуудыг гүйцэтгэж, хараат бус, ёс зүйг эрхэмлэж ажилладаг.
Аливаа бизнесийн дотоод хяналтын сул талыг нөхөж, санхүүгийн үйл ажиллагаагаа жигд явуулахад нь туслах зорилгоор дотоод аудитын үйлчилгээг санал болгодог.
Санхүүгийн тайланд дунд түвшний баталгаа гаргахын тулд аудиторууд Нягтлах гэрээт ажлын Олон Улсын Стандартын дагуу аудитын горим гүйцэтгэж, дүгнэлт гаргаж ажилладаг.
Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл явцыг судалж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын хэрэглээг нэвтрүүлэхэд туслах, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарыг санхүүгийн үйл ажиллагаагаа загварчлахад зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо сонгох ажилд зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээ багтдаг.