Мэжик консалтинг Аудит ХХК нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ажлын туршлагатай хамт олон бөгөөд үндэсний тэргүүлэгч аудитын компаниудын нэг юм. Иймд таныг компанийхаа санхүү, татварын эрсдлийг манай мэргэжлийн багт хариуцуулж, бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлж ажиллахыг хүсч байна.

Амьдарна гэдэг аз жаргалтай хором мөчүүдээр хэмжигддэг.
Амьдралын үнэ цэнээ та өөрөө тодорхойл
Амжилтын үнэ цэнийг тань бид тооцоолъё


ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНД

Мэжик консалтинг аудит ХХК-ний Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээ (ТМЗҮ)-ний хэлтсийн хуудсанд зочилж байгаа танд талархал илэрхийлье.

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хууль 2012 оны 12 сарын 27-нд батлагдан гарсанаас хойш 2019 оны байдлаар 40 орчим ТМЗҮ-ний компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэжик консалтинг аудит ХХК-ний хувьд 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас ТМЗҮ үзүүлэх №23 тоот тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна.

Яагаад ТМЗҮ хэрэгтэй гэж?

ТМЗҮ-ний тухай хуулийн (7.1.5) дагуу үйлчлүүлэгч нь “ТМЗҮ үзүүлэгч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах” эрхтэй байдаг нь энэхүү үйлчилгээний хамгийн том давуу тал юм.
Учир нь байгууллагууд Нягтлан бодогчын буруутай үйл ажиллагаанаас учирч буй татварын торгууль, актыг Нягтлан бодогчоороо нөхөн төлүүлэх боломж бага байдаг.

Бидний амжилт

Бидний хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд
100 гаруй байгууллагатай “Татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан ажилласан бөгөөд үүнээс 24 байгууллагыг татварын шалгалтанд, 19 байгууллагыг НДШ-ийн шалгалтанд амжилттай хамруулж,
шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 85 хувьд “Илтгэх хуудас” буюу татвар, нийгмийн даатгалын зөрчилгүй дүгнэлттэй ажилласан байна.

Бидний үйл ажиллагаа

Бид ТМЗҮ-ний тухай болон Аудитын тухай хуулийн дагуу доорх үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

Татварын тооцоо

Татварын тооцоо, тохируулга хийх

Баримтын бүрдэл

Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах.

Татварын нөлөөлөл

Татварын нөлөөллийг бүртгэх.

Татварын тайлан

Батлагдсан маягтын дагуу татварын тайлангуудыг гаргах.

Үйлчлүүлэгчийг төлөөлөх

Татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах.

Зөвлөх үйлчилгээ

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ.

Зөвхөн бидэнд байх давуу талууд:

Яагаад биднийг сонгох ёстой вэ?

Бид Сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайланг гаргах MagicFinance програмыг 10 жилийн турш хөгжүүлж байгаа.
Энэхүү програм нь Аудит болон ТМЗҮ үзүүлэх зорилгоор дотоод нэмэлт хөгжүүлэлтүүд хийгдсэн.
Өөрөөр хэлбэл: Ажил гүйлгээ, гарсан тайлангууд зөв эсэхийг хянах, Нягтлан бодогч нарын ихэвчлэн гаргадаг алдааг илрүүлэх нэмэлт функцуудтай.

Манай Аудитын хэлтсийн баг харилцагчийн санхүү, татварын тайланд хяналт хийж Дотоод аудитын тайланг Бизнес уулзалтаар тайлагнадаг.
“Дотоод аудитын тайлан” гэж гүйцэтгэгч тал нь зөвхөн үйлчлүүлэгч талд танилцуулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, татварын эрсдэлийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгч талын санхүү, татварын тайланд дотоод аудит хийж түүний үр дүнг тусгасан тайлан юм.

Жилд 2 удаа харилцагч нартаа “Бизнес уулзалт” зохион байгуулж компанийн болон өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг ба 2019 оны 2—р улиралд 10 дахь удаагийн Бизнес Уулзалтыг зохион байгуулсан байна.

Харилцагчдын бизнесийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор (Санхүү, Татвар, Хүний нөөц, Маркетинг, Харилцаа гэх мэт) төрөл бүрийн сэдвээр мэргэжлийн багш урьж сургалт явуулдаг.

Гэрээт ажлыг гүйцэтгэсэн ажлын тайлан (ГАГАТ)

ХАМТ системээс гарч буй мэдээллүүдийг агуулсан (30-35 орчим хуудас) тайланг жилд 1-2 удаа Бизнес уулзалтаар харилцагч байгууллагуудад танилцуулдаг. Үүнд:

  • Цагийн тайлан. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн ажлыг хүн цагаар задалж харуулсан тайлан;
  • Гэрээний биелэлт. Гүйцэтгэгч тал гэрээний ХАВСРАЛТ-д заасан хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь багтаж хийсэн эсэхийг харуулсан тайлан;
  • Үнэлгээ. Татварын болон бусад эрсдэлийг харуулсан нягтлан бодогчийн сар, улирал бүр өгч буй үнэлгээ тайлан;
  • Файлын сан. Гүйцэтгэгч тал тайлан гаргахдаа ашигласан цахим файлууд
  • Тэмдэглэл. Үйлчлүүлэгч болон гүйцэтгэгч талуудын хоорондын харилцааг харуулсан мэдээллүүд бүхий тайлан;
  • Төлбөр тооцоо. Татварын тооцоог сар, улирлаар ойлгомжтой байдлаар харуулсан тайлан;