Намжил цуврал-5Намжил аудит хийлгэсэн нь... Тэнгэр түшсэн том барилгын оройд нь байрлалтай том компанийн толгой захирал болсон Намжил компанидаа хөрөнгө оруулалт их хийсэн учраас Санхүүгийн тайлан тооцоогоо нөгөөдүүлдээ тайлагнаж, ам мурийдаг ажилтай болжээ. Тайлангийн хурал дээр хөрөнгө оруулагчид, Наад үнэн худал нь мэдэгдэхгүй тоонуудад чинь итгэхгүй байна гэж хэлсэн нь Намжилыг үүсгэн байгуулсан компаниасаа гарахад хүргэнэ гэж яахан мэдэх билээ.
2022 он |
|
Намжил цуврал-4Намжил ил тод болсон нь... Намжилын бизнес томрон томорсоор... Олон жил өөрөөсөө ч нууж хааж явсан баримт сэлт нь том хар сэйфэнд нь хав дараастай. Татвар гааль, Нийгмийн Даатгал, Шүүх цагдаа, Өрсөлдөгч гээд бүх зүйлээс айж явдаг болжээ. Гэтэл ашгүй Ил тодын тухай хууль гээч нь гарч нууж хааж явсан хөрөнгө, орлогоо мэдүүлж бизнесээ ил тод болгох боломж гарчээ. Ингээд Намжил цаашид ч ил тод байхаар сэтгэл шулуудаж Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг рүү утас цохино. 2017 он |
|
Намжил цуврал-3Намжил нягтлан авсан нь... Үндсэн ажлынхаа хажуугаар НяБо хийх болсон Намжил ажил нь барагдахгүйгээ ухааран НяБо авахаар шийднэ. НяБо ч ажилдаа орж, Намжил ч сэтгэл амар бизнесээ хийх болж. Хэдэн жилийн дараа татварын албанаас гэнэт залгаж шалгалтанд орох болсоныг дуулгана. Туршлагатай гээд байсан НяБо нь будлиан гээчийг жинхэнэ хутгасан байв. Ингээд бөөн акт торгуульд унасан Намжил хэрхэн хүндрэлээс гарахаа бодон нойргүй хононо. 2015 он |
|
Намжил цуврал-2Намжил нягтлан болсон нь... Намжил хувийн бизнес хийхээр сэтгэл шулуудна. Мань эр компанийн Захирал гэсэн том нэртэй боловч Жолооч, Нярав, Ачигч, НяБо, Захирал гээд хэд хэдэн дүрд хувирна. Халаасаар нь дүүрэн баримт тооцооныхоо учрыг ойлгохоо больсон Намжил НяБо болохоор хатуу шийдэж их сургуульд сурахаар шийднэ. Ингээд Намжил хэрхэн НяБо болсоныг сонирхоорой. 2014 он |
|
Намжил цуврал-1Шинэ үеийн Царцаа Намжил...
Бидний мэдэх эргүү тэнэг Царцаа Намжил орчин үед шинэ дүрээр эргэн ирлээ.
2011 он |