НЯГТЛАН БОДОГЧ ДАДЛАГАЖУУЛАХ
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 130,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 95 орчим хувь нь бичил, жижиг компаниуд байна.
Судалгаанаас харахад, эдгээр байгууллагуудад компанийн дотоод соёл, хүний нөөцийн сургалт, идэвхжүүлэлт хангалтгүй байгаагаас шалтгаалж чадварлаг,

итгэлтэй боловсон хүчин дутагдаж улмаар бизнесийн үйл ажиллагааны доголдол бий болдог байна.
Ялангуяа компанийн Санхүү хариуцсан ажилтан итгэлгүй, тогтворгүй байх нь байгууллагад хожим олон санхүүгийн эрсдэлүүдийг бий болгодог байна.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ

Компанийн санхүүгийн ажилтны хариуцлагагүй, найдваргүй байдлаас шалтгаалж байгууллагад хожим олон төрлийн эрсдлүүд бий болдог байна.

Татвар, НДШ-ийн шалгалтын эрсдэл

Дотоод хяналтын эрсдэл


Буруу тайлагналын эрсдэл

Нууцлал алдагдах эрсдэл

Ажил хүлээлцэх үеийн эрсдэл

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхамууд:

Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд та Дадлагажуулагч багшийн заавар зөвлөмжийн дагуу байгууллагынхаа санхүү, татварын тайлангуудыг бие даан гаргаж, санхүүгийн баримтуудаа цэгцлэж дуусгах юм.

Хэрэв та ажлын туршлага бага боловч байгууллагын хариуцлагатай албан тушаалд ажилладаг (ажиллах гэж байгаа) Санхүүгийн ажилтан бол бидний хэрэгжүүлж буй “НяБо дадлагажуулах төсөл” хөтөлбөрт хамрагдахыг хүсье.

Дадлагажигч НяБогоос шалгалт болон ярилцлага авч мэргэжлийн ур чадварыг үнэлж ямар сургалтанд суух шаардлагатай байгааг тодорхойлох.
Дадлагажигч НяБог шаардлагатай сургалтанд хамруулж, онолын мэдлэг олгох.
НяБогоос ярилцлага авч хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг тодорхойлно.
Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, Хавсралтуудыг бөглөх, бусад бэлтгэл ажлуудыг хангаж дадлага хийхэд бэлдэх.
Компанийн Балансын эхний үлдэгдлийг үнэлж эцсийн үлдэгдэлд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох.
НяБо 7 хоногийн тогтсон өдрүүдэд Мэжик консалтинг Аудит ХХК-ийн байранд ирж, хөтөлбөрийн дагуу (хавсралт №3) гэрээний хугацаанд практик дадлага хийнэ.
НяБо санхүү, татварын тайлан гаргаж баримт цэгцлэлт хийсний дараа Мэжик консалтинг Аудит ХХК-ний Аудитын эсвэл (ТМЗҮ) хэлтэс гаргасан тайлан дээр “Дотоод аудит” хийнэ.
Компаний удирдлагад хийж гүйцэтгэсэн ажил, Дотоод аудитын тайланг танилцуулна.

Хэрэв танай байгууллага Их дээд сургууль төгсөөд удаагүй, эсвэл ажлын туршлага бага Нягтлан бодогчтой бол энэхүү хөтөлбөрт байгууллагынхаа санхүүгийн ажилтныг хамруулахыг хүсье.

Мэжик консалтинг аудит ХХК-ний
Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний хэлтэс