Татварын шалгалтад хамрагдахад эрсдэлийг хариуцаж, хяналт шалгалтаар акт, торгууль тавигдах эрсдэлээс хамгаалж ажиллана.
Сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайланг гаргах MagicFinance програмтай.
Татварын Мэргэшсэн Зөвлөхүүд ажилладаг бөгөөд ажилтнууд түргэн шуурхай, итгэл даахуйц дадлага туршлагатай хамт олонтой.
Жилд 2 удаа харилцагч нартаа “Бизнес уулзалт” зохион байгуулж тухайн компанийн болон өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг.
Жилд 2 удаа Аудитор болон Дотоод аудиторуудын баг харилцагчийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж үр дүнг бизнес уулзалтаар тайлагнана.
Харилцагч бүрд MagicFinance санхүүгийн програм суулгаж өгнө.
Санхүүгийн баримт материалыг стандартын дагуу цэгцэлж, архивлаж хадгална
Харилцагчдын санхүүгийн боловсролд зориулж шинээр хэрэгжих, хууль, стандартуудаар сургалт явуулна.
Magic Monitoring ERP системд нэвтрэх эрхийг харилцагч байгууллагуудад өгнө.
Нягтлантай байх | ТМЗ үйлчилгээ авах | |
Нягтлан бодогч | Үндсэн орон тооны ажилтан, ажлын цагаар бүтэн ажиллана | Гэрээт байгууллага, ажлын цагаар ажиллахгүй |
Нэмэлт ажил хийлгэх боломж | Боломжтой | Боломжгүй |
Хариуцлага | Санхүүгийн тайланг буруу гаргачихвал эцсийн хариуцлагыг удирдлага хүлээнэ | Эцсийн хариуцлагыг ТМЗ байгууллага хүлээнэ |
Баримт цэгцлэлт | Нягтлан бодогчоос хамаарна | Баримт цэгцлэлт сайн |
Зардал | Цалин+НДШ 11%+бичиг хэрэг+хангамжийн зардал+хөдөлмөр хамгааллын зардал гэх мэт нэмэлт зардлууд | Гэрээт ажлын хөлс-/НӨАТ-ын хасалт/ |
Нэмэлт зардал | Нийгмийн асуудал, Компьютер сандал ширээ гэх мэт хөрөнгө хамаарна, оффисийн суух талбай | Эдгээр зүйлс хэрэг байхгүй |
Эрсдэл | Нягтлан бодогч солигдохоос үүсэх эрсдэл, Мэдлэг чадвар дутуугаас татварын акт, торгууль тавиулах | Гэрээний хүрээнд ажиллана |
Хууль гарахаас өмнө: Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа этгээд хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд 1-р гарын үсэг зурж байгаа хүн гарах эрсдэлийг хүлээнэ.
Хууль гарсны дараа: 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хууль батлагджээ.
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа татварын зөвлөх үйлчилгээний компани хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд гарах эрсдэлийг хүлээнэ.