Асуулт хариулт

Хариулт : Байгууллагынхаа санхүүгийн тайлан, татварын тайлангууд болон бусад тооцоог гэрээт мэргэшсэн, мэргэжлийн байгууллагад хариуцуулах үйл ажиллагааг хэлнэ 

Хариулт : Мэжик Консалтинг Аудит ХХК нь дараах төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд гэрээ байгуулахын өмнө харилцагчтай ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр нэмэлт үйлчилгээнүүд авах боломжтой.

Үүнд:

 

Татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/ үйлчилгээ

 

Давтамж

 

1

 

Санхүүгийн тайлан гаргах

 

 

Санхүүгийн байдлын тайлан

 

Улирал бүр

 

 

 

Орлогын дэлгэрэнгүй тайлан

 

Улирал бүр

 

 

 

Өмчийн өөрчлөлтийн тайлан

 

Улирал бүр

 

 

 

Мөнгөн гүйлгээний тайлан

 

Улирал бүр

 

 

 

Санхүүгийн тайлангийн тодруулгууд

 

Улирал бүр

 

2

 

Туслах тайлан гаргах

 

 

Ерөнхий журнал

 

Сар бүр

 

 

 

Ерөнхий дэвтэр

 

Сар бүр

 

 

 

Ажлын хүснэгт

 

Сар бүр

 

 

 

Цалин бодох

 

Сар бүр

 

 

 

Мөнгөн хөрөнгийн тайлан

 

Улирал бүр

 

 

 

Бараа материалын тайлан

 

Улирал бүр

 

 

 

Үндсэн хөрөнгийн тайлан

 

Улирал бүр

 

 

 

Авлага өглөгийн тайлан

 

Улирал бүр

 

 

 

Бусад туслах тайлангууд

 

Тухай бүр

 

3

 

Татварын тайлан гаргах

 

 

ХХОАТ тайлан гаргах

 

Улирал бүр

 

 

 

НДШ тайлан гаргах

 

Сар бүр

 

 

 

ААНОАТ тайлан гаргах

 

Улирал бүр

 

 

 

НӨАТ тайлан гаргах

 

Сар бүр

 

 

 

Бусад шаардлагатай татварын тайлангууд гаргах

 

Тухай бүр

 

4

 

Санхүү төрийн сан, татварын хэлтэстэй харилцах

 

 

Гаргасан тайлангуудыг интернэтэд шивэх

 

Тухай бүр

 

 

 

Гаргасан тайлангуудаа тушаах

 

Тухай бүр

 

 

 

Гаргасан санхүү, татварын тайлангуудаа татварын шалгалтанд хамруулах ажил зохион байгуулах

 

Тухай бүр

 

 

 

Татварын шалгалтаар үйлчлүүлэгчийг төлөөлөх

 

Тухай бүр

 

5

 

Баримт цэгцлэлт 

 

 

Үндсэн баримт бүрдүүлэлт хийнэ.

 

Сар бүр

 

 

 

Үндсэн болон дагалдах баримтыг нааж цэгцлэнэ

 

Сар бүр

 

 

 

Анхан шатны баримт, туслах тайлан, санхүү, татварын тайланг үдэж хавтаслана.

 

Улирал бүр

 

6

 

Хяналт, тайлагнал 

 

 

Дотоод аудит хийх

 

Жилд 2 удаа

 

 

 

Дотоод аудитын зөвлөмж захирлуудад танилцуулах

 

Жилд 2 удаа

 

 

 

Санхүүгийн тайлан танилцуулах

 

Улирал бүр

 

 

 

Бизнес уулзалт хийж ажлын гүйцэтгэл, зөвлөмжийг танилцуулах

 

Жилд 2 удаа

 

 

 

Санхүүгийн үйл ажиллагааны хуанли гаргаж өгнө

 

Жилд 1 удаа

 

7

 

Magic Monitoring service /MMS/

 

 

Хийж байгаа ажил бүрийг кодолж цагийн бүртгэл хөтөлж явна

 

Өдөр бүр

 

 

 

Гэрээний биелэлтийг дүгнэсэн статистик мэдээлэл гаргана

 

Сар бүр

 

 

 

Эрсдлийн програмаар илэрсэн зөрчлийг танилцуулж зөвлөмж өгнө

 

Улирал бүр

 

 

 

Гаргасан тайлан болон, ирсэн явсан албан бичгүүдийг байршуулна

 

Тухай бүр

 

 

 

Харилцаа холбоог мэдээлсэн тэмдэглэлийг оруулах

 

Тухай бүр

 

 

 

Төлбөр тооцооны мэдээллийг харуулсан тайлан харах боломжтой

 

Сар бүр

 

8

 

Хариуцлага

 

 

Гэрээний 3.4.2-т заасны дагуу учирсан хохирлыг хариуцна.

 

Тухай бүр

 

Хариулт : Байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээний төлбөр өөр, өөр байдаг. Төлбөрийн талаарх мэдээллийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэлтсийн захиралтай холбогдож аваарай. /Утас 7013-1044, 8811-0975/

Хариулт : Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь анхан шатны баримтаас эхэлдэг. Мөн манай улсын татварын хяналт шалгалтын арга хандлага баримтын шалгалт хийх чиглэлд илүү анхаарал хандуулдаг учир татварын эрсдэлээс хамгаалах үүднээс баримтын иж бүрдэл, эмх цэгц, хүчин төгөлдөр байдалд маш сайн анхаарал тавих ёстой.

Гэтэл зарим нягтлангууд баримтыг зөвхөн өөрөө ойлгохоор үдэж цэгцэлдэг. Дараагийн ажил хүлээн авч байгаа хүн уг баримтыг ойлгохгүйн улмаас дахин цэгцлэх ажил гардаг.

Бидний хувьд баримт цэгцлэлт хийхдээ ямар ч хүн харсан ойлгомжтой, татварын болон бусад хууль, дүрэм журманд заасан шаардлагуудыг хангасан байх гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн баримтууд нь ном шиг стандарттай байх ёстой. Баримт нь:

1.     Агуулга, гарчиг, тайлбартай

2.    Хуудаснууд бүгд дугаарлагдсан

3.    Баримтууд он сарын дарааллаар үдэгдсэн байх

4.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж, санхүүгийн тамга дарагдаж баталгаажсан байх. Бусад дэмжих анхан шатны баримтууд хүчин төгөлдөр байх ёстой.

5.    Хайсан баримтаа хайж олоход хялбар байх

6.    Үдэж хавтасласан байдал өнгө үзэмжтэй

Энэ байдлаар цэгцэлсэн баримтууд нь дараа дараагийн санхүүгийн ажилтнуудын хийх ажилд сайнаар нөлөөлдөг.

Хариулт : Гэрээ хийгээд 2 жил болсон тохиолдолд сайн дураар татварын шалгалтад оруулна. Дараах тохиолдолд манай зүгээс татварын эрсдэлийг хариуцна

  • Баримт давхардуулснаас үүдсэн эрсдэл.
  • Баримт дутуу шивсэнээс үүдсэн эрсдэл.
  • Ажил гүйлгээг журналд буруу бүртгэсэн бол.
  • Цаг хугацаанд нь тайлан гаргаагүй.

Мөн дараах тохиолдолд манай зүгээс татварын эрсдэл хүлээхгүй.

Үүнд:

  • Баримтууд болон ажил гүйлгээг дутуу мэдүүлснээс үүдэх эрсдэл
  • Татвараа хугацаандаа тушаагаагүйгээс үүдэх эрсдэл
  • Санаатайгаар хуурамч баримт бүрдүүлснээс үүдэх эрсдэл /падаан худалдах,удалдан авах/
  • Цаг хугацаанд нь тайлангийн материалаа ирүүлээгүйн улмаас үүдэх эрсдэл

Хариулт : 

Эрсдэлийг бууруулна

  • Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна.
  • Нягтлан солигдсоноос үүдэж бий болдог бүртгэлийн маш том эрсдэлүүд байхгүй болно.
  • Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэлүүд буурна.

Урсгал зардлын хэмнэлт бий болно

  • Тайлан гаргадаг нягтлантай байх шаардлагагүй. Мөн нягтлан бодогчтой холбоотой гардаг, Нийгмийн даатгалын зардал, хоол унаа, утас бичиг хэргийн зардал, нийгмийн халамжийн зардлууд хэмнэгдэнэ.
  • Сургалтын зардал хэмнэгдэнэ.
  • Үйлчилгээний төлбөрөөс НӨАТ ийн буцаан авалт хийх боломжтой.
  • Татварын шалгалтаар учрах акт, торгууль байхгүй болно. /буурна/
  • Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал
  • Баяр ёслолын гэх мэт зардлууд хэмнэгдэнэ.
  • Ажилтан гэнэт ажлаас гарснаас үүсэх болзошгүй зардал хэмнэгдэнэ.

Капитал зардлын хэмнэлт бий болно.

  • Өндөр хурдтай компьютер, принтер,Санхүүгийн програм хангамж авах шаардлагагүй.
  • Тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмжийн хэмнэлт

Хариулт : 70131044 дугаар нь нэг зэрэг олон дуудлага хүлээн авах боломжтой. /ажлын цагаар/ Мөн 88110975 ажлын цагаар/ танд хэрэгтэй мэдээллийг өгөхөд бэлэн байна.

Зөвлөгөө

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах эрсдэлтэй. Тиймээс сар бүрийн эцсийн өдөр нийгмийн даатгалаа төлж байхыг зөвлөж байна.

ААНОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлнө” мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна.

ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлэх ёстой”. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д “Банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан байна.

Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна

НӨАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан.

Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”

14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;

14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;

14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;

14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;

14.6.5.хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа