Санхүүгийн тайлангийн аудитад Аудиторын хүлээх үүрэг хариуцлага

Залилан эсвэл алдаанаас үүссэн материаллаг буруу илэрхийллээс санхүүгийн тайлан нь бүхэлдээ анги эсэх талаарх ул үндэслэлтэй нотолгоо олж авах, дүгнэлт бүхий аудиторын тайлан гаргах нь бидний зорилго юм. Ул үндэслэлтэй нотолгоо гэдэг нь өндөр түвшний нотолгоо боловч АОУС-ын дагуу хийгдсэн аудитаар байгаа материаллаг буруу илэрхийллийг байнга илрүүлнэ гэсэн нотолгоо болохгүй. Буруу илэрхийлэх явдал нь залилангаас эсвэл алдаанаас үүсч болох  бахэрэвдангаараа эсвэлнийтдээ санхүүгийн тайланд үндэслэн  гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай бол материаллаг гэж үзнэ.

ЗАВСРЫН АУДИТ ГЭЖ ЮУ ВЭ?

Завсрын аудит нь тайлант жилийн дундуур буюу сар, улирал, хагас жилээр байгууллагын орлого зарлага, балансын дансны ажил гүйлгээг шалгах ба жилийн эцсийн аудитын ажлыг багасгах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилготой байдаг

Аудит хэрэгтэй юу?

Аудитын үйлчилгээний гэрээг 3-5 жилээр байгуулсан тохиолдолд бид танай компанид дараах давуу талуудыг санал болгож байна.

  • Санхүүгийн тайлангийн аудитыг завсрын буюу тайлант хугацааны дундуур хийж үйлчлүүлэгчийн хүссэн хугацаагаар аудиторын дүгнэлт гаргаж өгнө.
  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон нярав, нягтлан бодох бүртгэлийн сургалтыг ажлын байранд зохион байгуулна. /Сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулдаг/
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулахад нь дэмжиж ажиллана.
  • MagicMonitoring [Мөнгөн урсгалын програм] -ыг ашиглах эрх олгоно.
  • Бид Хараат бус Аудиторын тайлан болон нэмэлт тодотголуудыг  Монгол, Англиар бэлтгэж өгдөг бөгөөд аудит хийж байгаа бүх газруудад аудиторын зөвлөмж өгч ажилладаг.

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа