Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч “ШИЛДЭГ” хуулийн этгээдээр “Мэжик консалтинг Аудит” ХХК шалгарлаа.

Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний болон Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн "Баярлалаа" талархал хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Түүхт 20 жилийн арга хэмжээний үеэр “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч “ШИЛДЭГ” хуулийн этгээдээр шалгаруулсан баяртай онцлог үйл явдал боллоо.

“Мэжик консалтинг Аудит” ХХК нь 2014 оноос хойш Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болж, 40 гаруй байгууллагатай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан Аутсорсинг үйлчилгээг шинэ шатанд хөгжүүлж ажиллаж байгаа ба дараах үйл ажиллагаа, гаргасан амжилтуудыг маань үнэлж, “Шилдэг хуулийн этгээд”-ээр шалгаруулсан юм.

  1. Байгууллагын үүргийн биелэлтийг хангаж ажиллахаас гадна байгууллагынхаа татварын зөвлөх цолтой ажилчдын тоог нэмэгдүүлэх, зөвлөхүүдийн үүргийн биелэлтэд хяналт тавьж, байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
  2. Бид компанийн дотоод үйл ажиллагаагаа системтэй, хяналттай байлгах, мөн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор 2017 оноос “ХАМТ” системийг хөгжүүлж байна. Тус системээс бэлтгэгдэн гарч буй чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бол “Гэрээт ажлыг гүйцэтгэсэн ажлын тайлан” /цаашид ГАГАТ гэх/ юм. Энэхүү тайлангаар бид өөрсдийн бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа харилцагчиддаа тайлагнаж, үнэлүүлдэг. Тус тайлан нь “ХАМТ” системээс автоматаар гарах бөгөөд харилцагч тус бүрээр, он оноор сонгон харах боломжтой байдаг.
  3. Жил бүр харилцагчийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, татварын эрсдлийг бууруулах, татварын эрсдлээс хамгаалах, цаашид анхаарах асуудалд зөвлөмж өгдөг. Зөвлөмж өгөхдөө бидний дотооддоо хөгжүүлэн ашиглаж буй “МС-Мэдлэгийн сангийн програм”-г ашигладаг. Мэдлэгийн сангийн ДАТА-г компанийн ажилтнууд бий болгож, сайжруулан ашиглаж байна. Мэдлэгийн сан нь ТМЗҮ, НББ-ийн зөвлөх үйлчилгээ авч байгааүйлчлүүлэгчдэд компанийн ажилтнуудын зүгээс зөвлөгөө өгөхөд өдөр тутамдаа ашиглах мэдлэгийн эх үүсвэр болдог.
  4. Дээр дурдсан “ГАГАТ болон Дотоод аудит”-г танилцуулах зорилгоор “Бизнес уулзалт”-ыг жил бүр тасралтгүй зохион байгуулдаг. Энэхүү уулзалтаар зөвхөн ажлын үр дүнгээ тайлагнаад зогсохгүй харилцагчийн санхүүгийн боловсролд зориулж шинээр хэрэгжих хууль тогтоомж, стандартын талаар сургалт зохион байгуулдаг.
  5. Мэжик Консалтинг Аудит ХХК болон Виалто Партнерс нар Global Mobility үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Vialto Partners нь дэлхийн 150 гаруй орны 6500 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй жилийн туршлагатай Global Mobility Services салбарт тэргүүлэгч юм. Манай үйлчилгээнд томилолтын өмнө зөвлөгөө өгөх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, татварын тооцоо хийх, татварын албатай харилцах, гадаадын ажилчдад татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг багтана.
  6. Манай компани нь ТМЗ нийгэмлэгийн гадаад харилцааг дэмжин ажилладаг ба Япон улсын татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн төлөөллийг Монголдоо хүлээн авч, Монгол Улсыхаа  НББ татварын зөвлөх үйлчилгээний талаар танилцууллаа.
  7. Олон улсын хурал, чуулганд ивээн тэтгэгчээр оролцож, Ази номхон далайн бүсийн орнуудын “Татварын зөвлөхүүдийн чуулган” 2018, 2024 онуудад “Хүрэл” ивээн тэтгэгчээр оролцож, Монгол Улсыхаа нэр хүндийг өндөрт өргөн ажилласан.

Мэжик групп нь одоогоор Мэжик консалтинг аудит ХХК, Мэжик клоуд ХХК гэсэн компаниудыг нэгтгэн санхүүгийн үйлчилгээний салбарт /Аудит баталгаажуулах үйлчилгээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, Санхүү НББ-ийн сургалт, Программ хангамж/ өөрийн өнгө төрхийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.

Амжилтын эзэд болсон компанийхаа нийт хамт олон болон Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэлтсийн ажилтнууддаа баяр хүргэж, улам өндөр амжилтыг хүсье.

2024.12.27

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа