Бид Vialto Partners компанийн түнш боллоо.

Бид Vialto Partners компанийн түнш боллоо.
Мэжик Консалтинг Аудит ХХК болон Виалто Партнерс нар Global Mobility үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Vialto Partners нь дэлхийн 150 гаруй орны 6500 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй жилийн туршлагатай Global Mobility Services салбарт тэргүүлэгч юм. Энэхүү хамтын ажиллагаа нь салбартаа чухал нөлөө үзүүлнэ гэдэгт хоёр байгууллага итгэлтэй байна.
✅Global Mobility Services гэж юу вэ?
Улс дамнан ажиллаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөн нь татварын болон бусад тодорхой асуудлуудыг бий болгодог. Манай үйлчлүүлэгчид ажилтнуудаа Монгол руу гадаад томилолтоор илгээх үед Мэжик консалтинг Аудит ХХК болон Vialto Partners-ийн мэргэжилтнүүд олон улсын болон орон нутгийн татварын төлөвлөлт, тайлагнах, цагаачлалын үйлчилгээг үзүүлнэ.
Манай үйлчилгээнд томилолтын өмнө зөвлөгөө өгөх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, татварын тооцоо хийх, татварын албатай харилцах, гадаадын ажилчдад татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг багтана. Тодруулбал:
▶️Татварын хуулийн хэрэгжилт, байнгын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг үнэлэх.
▶️Цалин, цалингийн асуудлаар туслах
▶️Цагаачлалын дэмжлэг, зааварчилгаа өгөх
Бид үйлчлүүлэгчдээ дэлхийн ажиллах хүчний хөдөлгөөний нарийн төвөгтэй байдлыг даван туулахад нь саадгүй, үр ашигтай шийдлээр хангах болно.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа