Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлох зорилготой Монгол банкны ерөнхийлөгчийн батлан гаргасан МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ -ыг вебсайтад байршууллаа. Нийт аудитын компаниуд үүнийг даган мөрдөж дотоод хөтөлбөрөө боловсруулахдаа хэрэглэж болно. 

ФАТФ-ын 40 зөвлөмжийг монгол хэл рүү орчууллаа

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 Зөвлөмж)-ыг орчуулагдсаныг хүргэж байна.

Зөвлөмжтэй энд дарж танилцана уу.

www.amlcft.mn нэгдсэн портал ажиллаж эхэллээ

Монгол улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдээллийн нэгдсэн портал ажиллаж эхэллээ. Нягтлан бодогчид аудиторууд МУТСТ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн харилцагчийг таньж мэдэхдээ энэ сайтийг ашиглах боломжтой боллоо

http://www.amlcft.mn/

Мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголт

Мѳнгѳ угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг

Нягтлан бодогч, аудитор, татварын зѳвлѳх үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан мэдээлэл

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

НЯГТЛАН БОДОГЧ, АУДИТОР, ТАТВАРЫН ЗѲВЛѲХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

МУТС талаар мэдээлэл авах нэгдсэн портал сайтууд

Сангийн яам, монголбанкны санхүүгийн мэдээллийн алба, ммнби хамтран гарын авлага гаргалаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, нотариатчдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бүхий этгээд гэж үздэг. 

 

ФАТФ-ын Зөвлөмж 22-т (Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч: Харилцагчийг таньж мэдэх) эдгээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид нь эрсдэлээс урьдчилан сэргийлж, МУТСТ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатайг онцолсон байдаг бөгөөд Сангийн яам, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, ММНБИ хамтран дээрх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх гарын авлага”-ыг гаргалаа.

Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээд нббсзүү-д тайлан бөглөх заавар, зөвлөмж

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль

4 дүгээр зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээд

4.1. Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.1.1. банк;

4.1.2. банк бус санхүүгийн байгууллага;

4.1.3. даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;

4.1.4. хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;

4.1.5. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

25% хямдрал

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа