БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан "Аудитын чанарын хяналтын сургалт"-д хамрагдлаа

ММНБИ нь 2023 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод Солонгосын МНБИ-тэй хамтран Аудитын чанарын хяналтын сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Аудитын менежер Н.Мөнхзаяа хамрагдсан бөгөөд Солонгос улсын аудитын чанарын хяналт, түүний тогтолцоо, чанарын удирдлагын стандарт, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл, тулгарч буй асуудлуудтай танилцан туршлага солилцоод ирлээ. Мөн тус сургалтын хүрээнд Сохёнь аудитын компанид аудитын чанарын хяналт хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар туршлага судалж, үйл ажиллагаатай танилцлаа. Сохёнь компани нь тус улсын “Хөндлөнгийн аудитын тухай” хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор бүтэц зохион байгуулалтдаа реформ хийснээр сүүлийн 5 жилийн хугацаанд орлого (5 дахин) болон хүний нөөцийн хувьд эрчимттэй өсөж яваа аудитын фирм юм.
 
 
 
 
 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа