Монгол, Японы Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн төлөөлөл Мэжик Консалтинг Аудит ХХК- ийн Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээтэй танилцлаа

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн урилгаар Монгол, Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Иши Юкио тэргүүтэй холбооны төлөөлөл, Япон Улсын Чиба мужын Татварын мэргэшсэн зөвлөхийн холбооны төлөөлөл, Чиба их сургуулийн төлөөллүүд Монгол Улсад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд Япон улсын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн төлөөллүүд манай байгууллагын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл явдал нь Япон улсын төлөөлөгчид манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж буй анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь 2014 оны 06 дугаар сарын 27-29-ний хийсэн айлчлалаараа бидний үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцож байсан билээ.
 
 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа