Мэжик чойс сургалтын төвийн 1800 дах ангийн төгсөлт боллоо.
Манай сургалтын төв нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллаагаа явуулж, 17 дах жилдээ Нярав, Нягтлан бодох бүртгэлийн цогц сургалтыг амжилттай явуулж байгаа билээ.
2024 оны 10-р сарын 25-ны өдөр Мэжик чойс сургалтын төвийн Г.Оюунтуяа багштай 1800-р ангийн төгсөлт болж өнгөрлөө.
Төгсөгчийн санал, сэтгэгдлээс хуваалцвал:
...“Танай сургалтад хамрагдсанаар санхүү, татварын суурь мэдлэгээ бүрэн авч чадсан. Олон төрлийн ажил хийдэг, суурь мэдлэгийн түвшин, сонирхол харилцан адилгүй хүмүүст мэдлэг, мэдээллийг жигд өгч, хүн бүрийн асуултад хариулан, хүнд сэдвийг хялбархан ойлгуулж ажилласан Та бүхэнд баярлалаа. Танай сургалтыг олон хүнд санал болгож, сурталчилна. Ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулбал хамрагдах хүсэлтэй шүү. Та бүхэнд амжилт хүсье! Баярлалаа “
Мөн төгсөлтийн арга хэмжээнд“Мэжик Консалтинг Аудит” ХХК-ийн Ерөнхий менежер Ч.Алтангэрэл оролцож "Санхүүгийн тайлан зөв гарсан эсэхийг шалгах нь" сэдвээр лекц хичээл орлоо.
Бид нийт төгсөгч нартаа:
- Онлайн сертификат
- Нярав, нягтлан хосолсон онлайн сургалтын видео хичээлийг 35 хоног үзэх эрх
- Сангийн яамны зөвшөөрөлтэй MagicFinance санхүү, татварын тайлан гаргах программыг нэг жил ашиглах эрх олголоо.
Сургалтын төвийн хамт олон болон сургалтаа амжилттай төгссөн нийт төгсөгч нартаа ажлын амжилт хүсье.