"Бизнес уулзалт-15" амжилттай болж өнгөрлөө

Мэжик консалтинг аудит ХХК-ийнТатварын зөвлөх үйлчилгээний хэлтсээс жил бүр гэрээт байгууллагуудтайгаа “Бизнес уулзалт”-ыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн Бизнес уулзалтыг энэ сарын 20-ны өдөр танхимаар зохион байгуулсан бөгөөд уг уулзалтаар зөвлөх байгууллагын зүгээс 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа харилцагч байгууллагууддаа танилцуулж, Нийгмийн Даатгалын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга сэдвээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын ХШГ -ын дарга С.Лхагвадорж мэдээлэл өглөө. Мөн зөвлөх байгууллагын зүгээс харилцагч байгууллагуудын 2023 оны Дотоод аудитын үр дүнд илэрсэн 10 асуудлыг сонгон хэлэлцэж ярилцлаа.

Тус арга хэмжээний үеэр гэрээний үүргээ хангаж ажилласан, НДШ болон татвар төлөх үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан Б.Хэрлэн захиралтай “НАНО ИМПЕКС” ХХК нь 2023 оны Шилдэг харилцагчаар шалгарлаа. Мөн Мэжик Консалтинг Аудит ХХК-тай 10 дах жилдээ хамтран ажиллаж байгаа “Стар мебель” ХХК, хамтын харилцаагаа хүндэтгэн жил бүр “Бизнес уулзалт”-даа идэвхтэй оролцдог “Зууны гүүр" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.  

"Бизнес уулзалт"-даа хүрэлцэн ирсэн нийт харилцагч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа