Бид дэлхийн гурав дахь том НББ-ийн нийгэмлэгийн гишүүн байгууллага боллоо

Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2023 оны 12 сард PrimeGlobal Нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэгийн гишүүн боллоо.

Олон улсын нягтлан бодох бүртгэлийн товхимол (IAB) дэлхийн 52 нягтлан бодох бүртгэлийн сүлжээ, нийгэмлэгүүдийг оролцуулан жил бүр судалгаа гаргадаг бөгөөд PrimeGlobal нь дэлхийн гурав дахь том нийгэмлэгийн жагсаалтанд орсон.

PrimeGlobal нь бие даасан 300 гаруй гишүүн пүүсүүдээс бүрдсэн дэлхийн 112 орны 1000 гаруй байршилд 3400 гаруй түнш гишүүн пүүсүүдэд нийт 34000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэг юм.

3.5 тэрбум гаруй ам.долларын орлоготой (20%-ийн өсөлттэй) PrimeGlobal-ын энэ үзүүлэлт нь дэлхийн эхний арван том нийгэмлэгийн дунд хамгийн хурдацтай өсөлт юм.

Бид PrimeGlobal нийгэмлэгийн гишүүн болсноор доорх давуу талууд бий болж байгаа юм.

  1. Газарзүйн хувьд өргөн хүрээтэй буюу гишүүн байгууллагууд нь хаана ч байсан дэлхийн шилдэг туршлага, мэдлэгээс суралцах боломжтой.
  2. Үйлчлүүлэгчдэд өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхэд PrimeGlobal-аас мэргэжлийн туслалцаа авах боломжтой.
  3. Компанийн өсөлт, хөгжил, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Дэвшилтэд технологи ашиглан, мэдлэгт суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр Мэргэжлийн үйлчилгээний салбарт хувь нэмэр оруулах” бидний Эрхэм зорилгын хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Холбоос:
https://www.primeglobal.net/firms/magic-financial-group

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа