Группийн тухай

Мэжик групп нь одоогоор Мэжик консалтинг аудит ХХК, Мэжик клоуд ХХК гэсэн компаниудыг нэгтгэн санхүүгийн үйлчилгээний салбарт /Аудит баталгаажуулах үйлчилгээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, Санхүү НББ-ийн сургалт, Програм хангамж, Хөрөнгийн үнэлгээ/ өөрийн өнгө төрхийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.

Magic Financial Group

Мэжик группийн анхны компани болох Мэжикчойс ХХК анх 2007 оны 5 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж хамгийн богино хугацаанд санхүүгийн програмтай хосолсон байдлаар санхүү, НББ-ийн сургалт явуулах аргачлалыг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Түүнээс нэг жилийн дараа Дархан хотод, дараа жил нь Орхон аймаг болон Улаанбаатар хотод дахин салбараа нээн ажиллуулж сургалтын бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлэн өдгөө нийт 1300 гаруй төгсөлтөөр 10,000 орчим суралцагчдийг төгсгөж санхүүгийн чиглэлээр бие даан ажиллахад нь тусалж ажилласан байна.

Мэжикчойс сургалтын төв нь дан ганц анхан шатны Нярав, Нягтлан бодох бүртгэлийн сургалтыг явуулаад зогсохгүй татварын сургалт, Удирдлагуудад зориулсан санхүүгийн сургалт, санхүүгийн тайлан унших сургалтуудыг хөтөлбөртөө нэмж Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай хамтран санхүүгийн холбогдолтой файлын сан, видео хичээл бэлтгэн www.sanhuu.mn сайтыг хөгжүүлэн ажиллаж ирсэн билээ.

Мэжикчойс сургалтын төв нь Гранд экспо-2014 шалгаруулалтанд “Шилдэг сургалтын төв”-өөр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан 1000 санхүүчдийн баяр-2015 шалгаруулалтанд мөн “Шилдэг сургалтын төв”-өөр шалгарч байсан.

Энэ нь Мэжик группийн санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах үндэс суурийг тавьсан билээ.

2010 онд Мэжик консалтинг аудит ХХК-ийг, 2014 онд програм хангамжыг Мэжик клоуд ХХК-ийг байгуулж одоогоор санхүү НББ-ийн сургалт, програм хангамж, Аудит баталгаажуулах үйлчилгээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний салбаруудад тус тус үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байна.

Аудит, Баталгаажуулах үйлчилгээ

Эрсдэлээ үнэлүүл, Ирээдүйгээ хар

Мэжик консалтинг аудит ХХК нь 2016 оны 9 сараас хойш Аудитын тухайн хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу Аудит, баталгаажуулах үйлчилгээ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх болон сургалтын үйлчилгээг тус тус үзүүлж байна.

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтээс аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд, Мэжик консалтинг аудит ХХК нь 2015 онд 137 компаниудаас 17-р байрт, 2016 онд 143 компаниудаас 6-р байранд тус тус шалгарч үндэсний аудитын компаниуд дотроо санхүүгийн үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ.

Мөн 2016 онд Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтээс “Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарч цом өргөмжлөл авсан.

Татварын мэргэшсэн зөвлөх

Тайлангаа бидэнд даатга, Тааваараа бизнесээ өргөжүүл.

Бид 2014 оноос хойш Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болж 40 гаруй байгууллагатай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан Аутсорсинг үйлчилгээг шинэ шатанд хөгжүүлж ажиллахаар зорин ажиллаж байна.

Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi architecto beatae vitae dicta sunt explicabo. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.

Мэжик чойс сургалтын төв

Хамгаас шилдэгт өөрөө суралц, Хамгаас шилдэгт бусдыг сурга

Magic Choice санхүү бизнесийн сургалтын төв нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид богино хугацаанд санхүүгийн цэгцтэй мэдлэгийг хамгийн чанартайгаар олгох зорилготойгоор ажилдаг бөгөөд, энэ хугацаанд 1.500 гаруй ангийн 10.000 орчим суралцагчдыг амжилттайгаар төгсгөсөн билээ.

Мэжик клоуд ХХК

Програм хангамжийн үйлчилгээ

Мэжик клоуд ХХК нь 2014 оноос хойш ХАМТ ERP системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2000 орчим хэрэглэгчидтэй MagicFinance санхүү, татварын програмын үйлчилгээг үзүүлж програм дахин суулгах ажиллагааг 100 хувь автомат болголоо.

Одоогоор ХАМТ ERP систем нь дотроо Мөнгөн урсгалын бүртгэл хяналтын систем, цаг бүртгэл хүний нөөцийн систем, Хэрэглэгчдийн үйлчилгээний систем, Албан бичгийг систем, Гэрээний систем зэрэг дэд хэсгүүдтэй бөгөөд цаашид улам боловсронгуй болгохоор зорин ажиллаж байна.

XAMT ERP системийг бид дотроо ашиглаж, хөгжүүлж эхэлсэнээр бидний үйл ажиллагаа илүү хяналттай, боловсронгуй болж эрхэм зорилгодоо хүрэх шат болж байна.

8800

Суралцагчид

Амжилтай төгссөн
900

Аудит үйлчилгээ

Харилцагчидад үзүүлсэн
272

ТМЗ үйлчилгээ

Харилцагчидад үзүүлсэн
1200

Програмын

Хэрэглэгч хэрэглэж байна

Бидэнтэй холбогдох утас: (+976) 7013-1044

Та холбогдохдоо үйлчилгээний дугаарыг зөв сонгоно уу тэгснээр танд бид хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх болно.