Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн менежерүүд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолыг 1998 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 2023 оны 12 сарын 02-нд зохион байгууллаа.

Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жил, Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсний 30 жил, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтсан оны шилдэг шалгаруулах уг өдөр нийт 8 номинацаар оны шилдэгүүдээ шалгаруулсан.

Уг өдөр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Ерөнхий менежер, Мэргэшсэн нягтлан бодогч Ч.Алтангэрэл, Аудитын менежер, Мэргэшсэн нягтлан бодогч Н.Мөнхзаяа, Татварын зөвлөх үйлчилгээний менежер, Мэргэшсэн нягтлан бодогч Х.Амгаланзаяа нар Монгол Улсын Засгийн Газрын салбарын тэргүүний шагнал болох “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар гардуулж өглөө.

Шагнал хүртсэн ажилтнууддаа баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа