Мэжик чойс төвийнхөн 2014 онд “Хамгаас шилдэгт өөрөө суралц” дотоод сургалтын өдөртэй боллоо.

Мэжик Чойс төв 2014 онд дотооддоо байгууллагын ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх үүднээс  7 хоног бүрийн хагас сайн өдрийг “Хамгаас шилдэгт өөрөө суралц” уриатай өдөр болгож байгаа билээ.   Уг өдөр бүр Мэжик Чойс төвийн аудитор, аутсорсинг менежер, багш, ажилтнууд сургалтын сэдвээ НББОУС, АОУС зэрэг сэдвээр хуваарилан авч судлаад хамт олондоо сургалтыг явуулах бөгөөд төлөвлөгөөт хуваарийн дагуу 2014-04-05-ны сургалтыг Сургалт Судалгааны хэлтэс Ч.Алтангэрэл, Ж.Өмөргүль нар удирдан явууллаа.   Энэхүү өдрийн сургалтын сэдэв нь “Авлагын бүртгэл”.

surgalt6

2 багш маань авлагын бүртгэлийг доорх төрлөөр ангилж заасан бөгөөд /хичээл 6 цаг үргэлжилсэн/ хичээл маш сонирхолтой болж өнгөрлөө. 1. Авлага ба түүний ангилал 2. Найдваргүй авлагын зардлыг бүртгэх 3. Авлагыг данснаас хасах 4. Авлагын бичгийн бүртгэл   Дараагийн сургалт 2014/4/12-нд болох бөгөөд Аутсорсингийн хэлтэс Ганбаяр, Мягмарсүрэн нар НББОУС 2  "Бараа материалын бүртгэл" сэдвээр хичээлийг орох болно. Хичээл заах багш нартаа “Үг нь мэргэн, маркер нь тод, персэнтэшн нь сонирхолтой” байх болтугай гэж ерөөе.  

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа