Захиалгат сургалт амжилттай явагдлаа
Баянгол дүүргийн Санхүү төрийн хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулсан санхүүгийн анхан шатны сургалтыг 2014 оны 03-р сарын 28, 29 ний өдрүүдэд Мэжик Чойс төв амжилттай явууллаа. Энэхүү сургалт нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг дэмжиж санхүүгийн мэдлэг олгох зорилготой санхүүгийн анхны шатны сургалт юм. Тус сургалтанд хамрагдсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ цаашидын ажилд нь амжилт хүсье.