Нягтлах гэрээт ажил

А. Нягтлах гэрээт ажлын тайлан хэнд хэрэгтэй вэ?
  1. Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд.
  2. Санхүүгийн тайландаа шинжилгээ хийлгэж үнэн зөв, уялдаа холбоотой гарсан эсэхийг шалгуулахыг хүссэн байгууллагууд.

 

Б. Нягтлах гэрээт ажлаар доорх ажлуудыг хийж гүйцэтгэнэ. /Монгол, Англиар/
  1. Нягтлах гэрээт ажлын тайлан гаргах
  2. Нягталсан санхүүгийн тайлан
  3. Санхүүгийн тайлангийн нэмэлт тодотголууд,
  4. Нэмэлт тодотголд хийсэн шинжилгээ тайлбарын хамт
  5. Гэрээт ажлын явцад залруулга хийгдсэн бол түүний жагсаалт
  6. Удирдлагад хүргэх захидал

 

В. Нягтлах гэрээт ажил хийхэд дараах материалууд шаардлагатай.
  1. Санхүүгийн тайлан тодруулгын хамт /тамга тэмдэгтэй/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Гүйлгээ баланс, ажлын хүснэгт
  4. Ерөнхий журнал /Тамга тэмдэгтэй хэвлэсэнээр/
  5. 12 сарын харилцахын хуулга, кассын тайлан /хэвлэсэнээр/
  6. Татварын албатай тооцоо нийлсэн Татварын үлдэгдлийн баталгаажуулалт хуудас
  7. 4-р улирлын ХАОАТ-ийн тайлан, ААНОАТ-ын тайлан
  8. 12 сарын НӨТ-ийн тайлан, НДШ-ийн тайлан/хэвлэсэнээр/
  9. Өмнө нь аудит хийлгэж байсан бол хамгийн сүүлд хийлгэсэн аудитийн тайлан.

/Жич: Дээрх тайлангуудыг санхүүгийн тайлантай тулгаж шалгадаг тул анхаарна уу.

Тайлбар: Нягтлах гэрээт ажил хийх үед: Хүснэгт Б-д заасан ажлууд хийгдэнэ. Байгууллага дээр очихгүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгахгүй тул аудитын үйлчилгээг бодвол өртөг багатай, хурдан хугацаанд хийгддэг, санхүүгийн тайланд дунд түвшний баталгаа өгдөг.  
 
Аудит хийх үед:
 
Хараат бус аудитын дүгнэлт, тайлан гаргана. Санхүүгийн баримтуудыг шалгана, Санхүүгийн дотоод хяналтын болон татварын эрсдлийн үнэлгээ хийж зөвлөмж өгнө. /үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгууллага дээр очиж болно/

  Аудитын үйлчилгээний үнэ болон бусад мэдээллийг авах: Утас: 88112064

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа