Мэжик Чойс төвийнхэн дархан хотод...

ДАРХАН ХОТТОЙ ТАНИЛЦЛАА.

Жил бүрийн шинэ жилийн өдрийг манай хамт олон салбар салбараараа хариуцан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярыг Дархан салбарын хамт олон зохион байгуулахаар болж бид Дархан хотыг зорьлоо. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн мэргэн үг байдаг. Тиймээс дархан хотынхоо хөгжилтэй танилцсан юм.

iron

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан түүхтэй.

Дархан хотод улсдаа хамгийн томд орох 176 метр урт гүүрэн гарцтай танилцаж зургаа татуулсан. Энэ гүүрэн гарц буюу шат нь шинэ, хуучин хоёр Дархан хотын хооронд орших “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор, “Морин хуур” цогцолборыг холбожээ.

2 1 

Улаанбаатар хотын утаанаас холдож Дархан хотын цэвэр агаараар амьсгалж өвлийн хүйтэн өдрүүдийг мэдэрсэн 2 өдөр... Үүний дараа бид Цайхун хятад хэлний сургалттай дунд сургуультай танилцаж авьяаслаг хүүхдүүдийн урлагын номерыг үзэж сонирхлоо.

 

ТЭМЦЭЭН...

Бидний аялалын нэг хэсэг бол Цайхун сургуулийн хамт олон болон Дархан, Орхон салбарын Мэжик чойс төвийн “ЭТДА” багтай буухиа болон вольболын тэмцээнээр өрсөлдөх явдал байв. Хүчтэй өрсөлдөгчид байсан “ЭТДА” баг болон “Цайхун” сургуулийн хамт олондоо баяр хүргэе.

 3 

Тэмцээний:

I байрт “Цайхун” дунд сургуулийн багш нарын баг

II байрт Эрдэнэт, Дарханы хамтарсан  “ЭТДА” баг

III байрт Улаанбаатар хотын “Хороолол” салбарын хамт олон орлоо.

Ийнхүү бидний нэг өдөр өнгөрсөн юм.

 

 

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

Маргааш өглөө нь бид өнгөрсөн жилд юу хийж бүтээсэн, ямар ололт амжилттай жил өнгөрч байгаагаа дүгнэж, хийсэн ажлаа тайлагнаж ирэх жилийн төлөвлөгөөгөө хамт олонтойгоо хуваалцах тайлангийн хурал эхэлсэн юм. Тайлангийн хурлаар хүн бүр өөрийн хийсэн ажлын тайлангаа тавьлаа.

 4  

Тайлангуудын дотроос Хонгорзул багшийн тайлангийн хурлын төгсгөл их өвөрмөц сонирхолтой байлаа. Багшийн хэлснээр “Хүн энэ дэлхий дээр амьдрахдаа өөр өөрийн гэсэн нөмрөгийг хийдэг бас хийлцдэг. Бид Мэжик Чойсын нөмрөгийг хийлцэж яваа хүмүүс юм. Тиймээс нэг баг хамт олон байж гайхамшигтай нөмрөгийг бүтээцгээе” гэсэн юм.

 

ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН

 5 

Гоёмсог засалттай уудам танхимд гоёлын даашинзтай бүсгүйчүүд, жентельмэн төрхтэй залуус холхилдож нүүрэнд нь баяр баясгалан гэрэлтэнэ. Жил жилийн энэ өдрүүдэд бүх хүмүүсийн сэтгэл гэгэлзэж нэг л сайхан зүйл хүлээх мэт болдог. Ийм л нэг үдэш Мэжик Чойсын хамт олон Дархан хотын Цайхун сургуулийн хамт олонтой шинэ жилийн өдрийг өнгөрөөв.

 

2013 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

 6 

Мэжик Чойс төвийн 2013 оны Шилдэг ажилтнаар хамт олны саналаар Н.Мөнхзаяа шалгарлаа. Байгууллагадаа Нягтлан бодогч, Аутсорсинг менежер зэрэг ажлуудыг зэрэг амжуулж яваа түүний 2014 оны мөрөөдөл нь Мэргэшсэн нягтлан бодогч болох гэнэ шүү...

Заяадаа, 2014 ондоо мөрөөдлөө биелүүлж, Аутсорсинг, Аудитын чиглэлээр илүү их амжилт гаргаж, бусдыгаа манлайлж ажиллахыг хүсье.

 

 

ОНЦЛОХ ХҮН

 7   8

2013 оны онцлох хүнээр Аутсорсинг менежер О.Ганбаяр, Дархан Салбарын санхүүгийн багш Ж.Цогбаяр нар тус тус шалгарлаа.

 

ЭНЭ ЖИЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН СЮРФРАЙЗ...

Энэ оны шинэ жилийн цэнгүүн урд урдны жилүүдээс өвөрмөц болсон нь баг хамт олны урлагийн номер байлаа.

9  10 

Дарханы Цайхун сургуулийн ерөнхий захирал, Мэжикчойс төвийн орон тооны бус зөвлөх ноён Бямбабаатарын манай хамт олонд зориулж уншсан элэглэл, Улаанбаатар салбарынханы бэлдсэн Охидуудын Jingle bells-ийн аянд хийсэн бүжиг, Хөвгүүдийн хамтран дуулсан зохиолын, рок поп, хип хоп зэрэг дууны попури цугларсан олны нүд, чихийг баясгах шиг болов.

Гайхамшигт бүжгийн дараа манай охидууд хамт зургаа авхуулах хүсэлтэй залуусын захиалганд дарагдав... Од болох ч амархан юм.

 

ҮДЭЛТ

2011 онд Дархан хотын 50 жилийн ойгоор Дарханы шинэ, хуучин хоёр хорооллын дунд “Дархан-50 цогцолбор”-ыг Австрийн хатан хааны цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг ашиглаж үндэсний уламжлалт болон дэлхийн шилдэг авангард бүтээлийн баримал хослуулсан урлал,  усан оргилуур, гэрлэн чимэглэл бүхий хосгүй бүтээн хийсэн. Энэ газраас биднийг Дархан салбарынхан үдэж өглөө.

Дараа жилийн энэ өдөр Улаанбаатар хотод уулзацгаая

 12

Жич: Хар бээлийнүүдээ тайлах ёстой байсан юм.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа