Мэжик Чойс төвөөс явуулж байгаа шинэ сургалтын талаар багш Ч.Алтангэрэлтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

 Мэргэжлийн нягтлан бодогч нарт зориулсан сургалтынхаа талаа  мэдээллийг өгнө үү.

Бид санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч нарт зориулсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулаж байна. Он гаргаад нягтлангууд 2013 оны жилийн эцсийн тайлангаа гаргана. Жилийн эцсийн тайлан бол улирлын тайлангуудыг бодвол илүү хариуцлагатай тайлан байдаг. Учир нь: Хэрэв 1, 2, 3 улирлын тайланг буруу гаргасан бол гаргасан алдаагаа жилийн эцсийн тайлангаар залруулах боломжтой. Харин жилийн эцсийн тайлангаа буруу гаргасан бол залруулахад хүндрэлтэй.

  Нягтлан бодогч нар тайлан гаргахдаа ямар алдааг ихэвчлэн гаргадаг вэ? Ихэнх нягтлан бодогч нар байгууллагынхаа санхүүгийн тайланг гаргахдаа доорх 2 алдааг гаргаад байдаг. Үүнд:

  • Гадаад валютаарх гүйгээн дээр ханшын зөрүүг буруу тооцож бүртгэдэг.
  • Хойшлогдсон татварын хөрөнгө болон өр төлбөрийн тооцооллыг бүртгэдэггүй, эсвэл буруу бүртгэдэг.

Үүнээс болоод тухайн байгууллага ирээдүйд татварын эрсдэлд орох боломжтой юм. Тиймээс бид нягтлан бодогч нарын тайлан гаргахад тулгамддаг асуудлыг шийдэх зорилготой эдгээр сэдвүүдээр сургалт зохион байгуулж байна.   Татварын эрсдэлд орно гэдэг нь юу гэсэн үг вэ? Тайлан гаргахдаа дээрх асуудлуудыг мэдээгүйгээс үүдэж дараах эрсдэлүүд бий болж болно.

  • ААНОАТ-ын тайлан болон Зөрүүгийн тайлангаа буруу гаргах.
  • Тайлант хугацаанд төлөх ААНОАТ-ын зардал болон ОАТӨ-г буруу тооцоолох.
  • Байгууллагаа ирээдүйд татварын хөнгөлөлт эдлэх боломжыг алдагдуулах.

Тухайлбал: Байгууллага тухайн жилдээ алдагдалтай ажилласан бол алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцдог. Жишээлбэл:     Манай компани 2012 оны тайлангаар алдагдалтай ажилласан ба  2013 онд 100,000,000 төгрөгний ашигтай ажиллаж  ОАТ-т 10,000,000 төгрөг төлөхөөр гаргасан гэж үзье. Өмнөх жил алдагдалтай ажилласан тул алдагдлаа ирээдүйд шилжүүлэн тооцсон тул 2013 онд 10,000,000 төг биш 5,000,000 төгрөгийг татварт төлнө гэсэн үг. Үүнийг мэдэхгүй нягтлангууд байгууллагаа 5,000,000 төгрөгний татварын хөнгөлөлт эдлэх боломжийг алдагдуулж байна гэсэг үг. Мөн Ханшийн зөрүүний ашиг алдагдлыг буруу тооцоолсноор ирээдүйд татварын шалгалтаар акт тавиулах эрсдэлтэй байдаг.   Сургалтын онцлог давуу тал юу вэ?

  Сургалт явуулахад гарын авлага материал хамгийн чухал байдаг.

  Бидний өөрсдийн боловсруулсан материал байгаа. Энэ нь нягтлан бодогч нарт ойлгоход хялбар байдлаар зохиогдсон.

 Мөн Ханшийн тэгшитгэл автоматаар хийдэг тооцоололтой файл өгнө.

Сургалтын хугацаа,  суух хүний тоо хязгаартай юу?   Сургалт 2 өдөр үргэлжлэх ба өдөрт 5 цаг хичээллэнэ. Сургалтанд хамгийн ихдээ 8 хүн хамрагдана. Хүн бүр компьютер дээр ажиллана.   Сургалт хэзээ эхлэх вэ? Сургалт сар бүрийн 2 дахь 7 хоногийн эхний өдөр эхэлнэ. Эхний өдөр. НББОУС-21,  Ханшын зөрүүний бүртгэл, Хоёр дахь өдөр. НББОУС-12, Орлогын албан татварын зардал буюу Хойшлогдсон татварын тооцооллын бүртгэл.   Сургалтанд яаж бүртгүүлэх вэ?   Сургалтанд 70131044, 88600002 болон онлайнаар бүртгүүлж болно. Баярлалаа.  

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа