"МЭЖИК ЧОЙС" САНХҮҮ БИЗНЕСИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН 1700 ДАХ АНГИ ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ.
Мэжик чойс сургалтын төв нь 2007 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш Нярав, Нягтлан бодох бүртгэлийн цогц сургалтыг явуулж байгаа билээ. Тэгвэл 2022 оны 9-р сарын 16-ны өдөр Г.Оюунтуяа багштай 1700-р ангийн төгсөлт болж өнгөрлөө.
Тус төв нь Монголын Нягтлан Бодогчдын Институтээс зөвшөөрөгдсөн сертификат, Сангийн яамны зөвшөөрөлтэй MagicFinance санхүүгийн программ ашиглах нэг жилийн эрхийг суралцагч нартаа олгодог.
Төгсөлтийн арга хэмжээнд Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөх Х.Амгаланзаяа оролцож "Татварын хяналт шалгалтын талаарх ойлголт" сэдвээр лекц уншин, өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Амжилттай суралцан төгссөн суралцагч нарт ерөнхий менежер Ч.Алтангэрэл, санхүүгийн багш Г.Оюунтуяа нар сертификат гардуулан, тухайн өдрийн арга хэмжээг өндөрлөв.
Сургалтын төвийн хамт олон болон нийт төгсөгч нартаа ажлын амжилт хүсье.