Мэжик консалтинг Аудит ХХК шинэ Мэргэшсэн, Аудитор нараар ам бүл нэмлээ
Мэжик консалтинг Аудит ХХК шинэ Мэргэшсэн, Аудитор нараар ам бүл нэмлээ.
2021 оны эхний хагаст 21 аймаг, нийслэл хотын хэмжээнд явагдсан Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад 1400 гаруй шалгуулагч хамрагдсан бөгөөд “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх хүндтэй цолыг хүртсэн нягтлан бодогчид өнөөдөр мэргэжлийн ёс зүйг сахиж ажиллахаа батлан тангаргаа өргөлөө.
Мэргэжлээрээ өсөн дэвшиж салбартаа үнэлэгдсэн мэргэжилтнүүд Мэжик Консалтинг Аудит ХХК-аас төрөн гарсаар байна. Энэ удаад манай компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн дараах ажилтнууд шинэ цол тэмдгээ авч, тангараг өргөлөө.
Аудит ба Баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор:
-
Дагва овогтой Батцэцэг / Аудитор, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх /
Татварын мэргэшсэн зөвлөх:
-
Бямбацогт овогтой Мөнхтуяа / Татварын мэргэшсэн зөвлөх /
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч:
- Чойрог овогтой Алтангэрэл / Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч /
- Даваасүрэн овогтой Наранбат / Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч /
-
Одбаяр овогтой Одсумъяа / Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч /
Шинээр цол тэмдгээ авсан та бүхэндээ ажлын амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.