Хуримтлалтай, Хөрөнгө оруулагч, Эрсдэлгүй хамт олон
Мэжик консалтинг аудит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч ирээдүйд нь бага ч гэсэн хөрөнгө оруулах зорилгоор Ард лайф ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан тэтгэврийн хуримтлалын “Хүчтэй” багцад ажилтнуудаа хамруулахаар боллоо. Ингэснээр манай компанийн үнэ цэнтэй ажилтнууд маань болзошгүй эрсдэлээс хамгаалагдаж, ирээдүйдээ хөрөнгө оруулаад зогсохгүй илүү идэвх санаачилгатай, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Ард лайф ХХК-ийн “Хүчтэй” багцад тогтмол өгөөжтэй хуримтлалын данс + хөрөнгө оруулалтын данс + эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалууд багтдаг бөгөөд давуу тал нь:
- Өндөр үнэлгээ бүхий эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
- Тогтмол өндөр өгөөжтэй хуримтлалын данс
- Хөрөнгө оруулалтын өндөр өгөөж хүртэх боломж
- Гэрээний хугацаа дууссаны дараа авах тэтгэврийн хэмжээгээ харилцагч өөрөө тогтоолгох боломжтой
- Бүх хуримтлал өвлөгдөн үлддэг юм байна.