Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг БҮХ ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ-2020

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн БҮХ ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ 2020 оны 10 сарын 17-ны бямба гарагт 11 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалт нь танхимд сууж, илтгэл хэлэлцүүлэхгүй, эрүүл агаарт, эх дэлхийдээ ээлтэй зүйлд хамтдаа хүчин зүтгэж, Эх_дэлхийгээ_хайрлая  уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “ТМЗ төгөл” байгуулах мод тарисан нь онцлог байлаа. Уг арга хэмжээнд Мэжик консалинг аудит ХХК нь оролцож “ТМЗ төгөл”-дөө өөрийн компанийн модоо тарилаа.

Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулж, нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохирдлыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.

Та бидний тарьсан мод бүхэн ургах болтугай

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа