Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар бид дотооддоо сургалт зохион байгууллаа.

     Олон улсын валютын сангийн 1969 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1,5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө угаагдаж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыг гаргасан. 1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм. Монгол улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 31нд батлагдсан. Сүүлийн байдлаар 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр өөрчлөлт ороод байна.

     Мэжик Консалтинг Аудит ХХК нь аудитор, туслах аудитор, татварын мэргэшсэн зөвлөх, нягтлан бодогч нарыг хамруулан мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, холбогдох дүрэм журмууд, хууль эрх зүйн акттай танилцан сургалт семинар зохион байгууллаа. Сургалтын агуулга нь:

  • Далд эдийн засаг, улс орны төсөв, санхүүгийн сахилга батгүй байдлын үр нөлөөлийн талаар;
  • Мөнгө угаах үйл ажиллагааны талаарх ойлголт, мөнгө угаах суурь гэмт хэргийн суурь гэмт хэргүүд
  • Мөнгө угаах гэмт хэргийн үе шат, цэвэршүүлэх явц, түгээмэл хэлбэрүүд
  • Сэжигтэй гүйлгээ, түүний мэдээллэх
  • AMLCFT.MN сайт
  • Санхүүгийн мэдээллийн алба: Комплайнсийн ажилтан
  • “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр”
  • Сургалтын мэдлэг шалгах асуулга.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа