МЭЖИК ГРУПП-ийн хамт олны зуны зугаатай аялал Эрдэнэт хот-2020

Мэжик Группын хамт олон маань жил бүр уламжлал болгон Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газруудаар аялахын сацуу томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудтай танилцаж, хамт олны уур амьсгал, дотоод үйл ажиллагаандаа эерэг “vibe”-г бий болгодог билээ.

Харин энэ удаад бид Монгол улсын гурав дах том хот гэгддэг Эрдэнэт хоттой танилцаж, Эрдэнэт ГОК болон Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа болон үйлдвэрийн орчинтой танилцлаа. Аяллаа бид Булган аймгийн Сэлэнгэ сумаар үргэлжлүүлж, Сэлэнгэ мөрний эрэг Ангийн отог хэмээх байгалийн үзэсгэлэнт газар буусан билээ. Энэхүү гайхалтай аяллын дэлгэрэнгүйг зургаар болон бяцхан тайлбартайгаар хүргэж байна.

Эхний өртөө: Улаанбаатар-Эрдэнэт хот

Аяллын хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй “унаа” байдаг. Бид энэхүү төмөр хөлөгтөө дуутай, хууртай, хөгжөөнтэй, явсаар ирсэн.

“Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэр”-тэй танилцаж, байгуулагдсан түүх, үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

Нээг хоёрын гурвааа... үсрээд

Дараагийн өртөө болох Булган аймгийн Сэлэнгэ сум руу бид хөдөлсөн юм. Халиуран найгах тариан түрүү, цэцэгт нугын тансаг үнэр болоод байгалийн гайхалтай үзэгдлүүдийг биширсээр явснаа мөн дурдах нь зүйтэй болов уу.

Санаандгүй зураг бол хамгийн төгс зураг гэдэг шүү дээ.

Мэдээж  бүсгүйчүүдийн зураг авалтын цаг.

Тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоомгүйгээр зугаалгыг төсөөлөхийн аргагүй ээ. Цэвэр агаарт амрангаа, гар бөмбөг, буухиа, дартс гэх мэт уралдаануудыг зохион байгуулж, шагналаа гардуулж, шилжин явах цомоо дараагийн багтаа хүлээлгэн өгөв.

Бидний очсон Ангийн отог хэмээх газар нь уулынхаа өндөрлөгт манан татуулж, өвөр бэлээрээ цэцэг, моддоор хүрээлүүлсэн их үзэсгэлэнтэй газар байлаа. Аялал маань  7/31-нд эхэлж, 8/3-нд өндөрлөсөн юм. Хэзээ ч мартагдахааргүй дахин нэг сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцсэн хамт олондоо баярлалаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа