Хямралын үед компаниа хэрхэн удирдах вэ?
Амтай бүхэн “Санхүүгийн хямрал” гэж ярьж байгаа өнөө үед бизнесийн байгууллагууд хэрхэн ажиллах ёстой юм бол? Хэрэв бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа доройтвол төрд төвлөрөх татварын хэмжээ багасна, татвар багасвал төрийн ажил гацаанд орно. Дээр дооргүй мөнгөний асуудал ярьж байгаа энэ үед төрийн тухай нэмж өгүүлвэл улс төржсөн болох тул эхний асуудал руугаа эргээд орьё.
Нүдэнд харагдаж гарт баригдахгүй хямрал гээч зүйл нь бизнесийн байгууллагад ашигт ажиллагаа буурах, өр төлбөр аажмаар нэмэгдэх байдлаар илэрдэг бөгөөд итгэл үнэмшил, зөн билэгтээ итгэж явсан захирлуудын дийлэнх нь санхүүгийн эрсдэлд орохоосоо өмнө арга хэмжээ авахын оронд эцсээ хүртэл явж бизнесээ туйлдуулдаг. Гэвч хямралаас үл шалтгаалан бизнесийн ашгийг бууруулдаг хүчин зүйлүүд олон бий: Тухайлбал:
- Чанаргүй ажил үйлчилгээнээс шалтгаалж борлуулалт багасах
- Санхүүгийн дотоод хяналт алдагдаж нүдэнд харагдахгүй зардлууд нэмэгдэх
- Нийгмийн даатгал, татварын хяналт шалгалтаар акт тавиулах
- Бусад хүчин зүйлс
Дээрх шалтгаанууд нь бүгд бизнесийн ашигт ажиллагааг бууруулж эрсдлийг бий болгодог тул бүх муу шалтгааныг хямралтай холбож тайлбарлаж бас боломгүй.
Харин хямралаас болж ашиг буурсан гэж үзэж байгаа бол зардлын хэмнэлтийг бий болгох хэрэгтэй. Иймд ямар байдлаар хэмнэлт бий болгох талаар нэмж өгүүлье.
- Санхүүгийн дотоод хяналтыг сайжруулж, нүдэнд харагддаггүй зардлуудыг бууруулах
- Олон баяр ёслолын арга хэмжээг цөөрүүлэх, бусад ашиггүй зардлуудыг багасгах
- Татвар, Нийгмийн даатгалын шалгалтанд бэлэн байж байгууллагаа гэнэтийн акт торгуульд оруулахгүй байх.
- Шаардлагагүй орон тоог хасах, эсвэл нэмэлт цалин урамшууллыг бууруулах
- Хамгийн чухал асуудал бол үр ашгийн тайлан болон мөнгөн урсгалын тайланг сар бүр гаргаж ашигт ажиллагаа болон мөнгөний нөөцийг бууруулж байгаа шалтгааныг олж илрүүлэх
Сар бүр үр ашгийн тайлан тооцоо гаргасанаар алдагдал оруулж байгаа зардлуудыг эрт мэдэж засч залруулах боломж бий болно.
Нэмж сануулахад байгууллагын ашигт ажиллагааг бууруулдаг хамгийн том ашиггүй зардал бол Татвар, Нийгмийн даатгалын шалгалтаар акт тавиулах асуудал юм. Энэ асуудлаас шалтгаалж хаалгаа барьсан компаниуд олон байдаг. Иймд бизнесийн байгууллагуудын татварын эрсдлийг багасгах зорилгоор 2012 оны 12 сарын 27-ны өдөр ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ батлагдан гарсан байдаг.
Хууль батлагдснаар тайлан гаргахтай холбоотой асуудалд эрсдэл учирвал уг тайлан гаргасан татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/ хуулийн этгээд хариуцлага хүлээх талаар тусгасан байгаа юм.
Уг үйлчилгээнд хамрагдсан байгууллагуудын дунд судалгаа явуулахад татварын эрсдэл буурсан, санхүүгийн үйл ажиллагаа эмх цэгцэнд орсон, санхүүгийн мэдлэг дээшилсэн, цалингийн зардлаа хэмнэсэн, өөрийн үйл ажиллагаандаа 100% анхаарал хандуулж бизнесээ улам өргөжүүлэх боломж нээгдэж байна гэж үзсэн байна.
Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та байгууллагаа санхүүгийн зөв бүртгэлтэй, татварын эрсдэлгүй байлгахыгхүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.
Утас: 7013-1044,