Бид танд санхүүгийн тайлан гаргаж сурах 90 хувийн магадлал, 100 хувийн сэтгэл ханамжийн баталгааг амлаж чадна

Манай сурвалжлагч: Мэжик чойс төвийн ерөнхий менежер Ч.Алтангэрэлтэй сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Та санхүүгийн мэдлэгтэй хүний тоонд багтахыг хүсч байвал энэхүү ярилцлагыг уншаарай.

Сурв: Яг одоо явуулж байгаа сургалтын талаар танилцуулаач, мөн танай давуу тал юу вэ?

Одоогоор 1-5 долоо хоногийн сургалтууд явагдаж байгаа.

  • 1 дэх долоо хоногийн сургалт нь “Нярав”-ын тайлан гаргаж сурах сургалт.
  • 2 дохь долоо хоногийн сургалт нь “Санхүү”-гийн тайлан гаргаж сурах сургалт.
  • 3 дахь долоо хоногийн сургалт нь “Татвар, НД”-ын тайлангууд гаргаж сурах сургалт.
  • 4 дэх долоо хоногийн сургалт нь санхүү, татварын тайланг “Програм” дээр гаргаж сурах сургалт.
  • 5 дахь долоо хоногийн сургалт нь “Санхүүгийн тайлан унших” сургалт

Давуу талын хувьд:

  1. Сургалтын үнэнд сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайлан гаргах MagicFinance програм багтдаг.
  2. Програм хэрэглэгчдийн FacebookGroup-ээс заавар зөвлөгөө тогтмол авах
  3. Magic Financial Group-ээс зохион байгуулагдах /Event/арга хэмжээнд оролцох
  4. Програмын Ахисан түвшний сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах
  5. Magic Consulting Audit LLC-с бизнесийн болон татварын эрсдэлийн зөвлөгөө авах
  6. Төгссөний дараа 66,000₮-ийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах Membership карт авна.

Сурв: MagicFinance програмын давуу тал юу вэ?

Програмаар санхүү, татварын тайлангаас гадна няравын тайлан гаргах боломжтой.Энэхүү програмыг томоохон газруудаас гадна маш олон  жижиг дунд аж ахуйн нэгжүүд санхүү, татварын тайлан гаргах зорилгоор ашигладаг. Програм бол хөрөнгө. Хуучирдаггүй, цаг хэмнэдэг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлдэг, эзэндээ орлого ашиг авчирдаг хөрөнгө.

  • Хуучирдаггүй гэдэг нь бид програмынхаа шинэ хувилбаруудыг хэрэглэгчиддээ үнэгүй суулгаж өгдөг.
  • Цаг хэмнэдэг гэдэг нь та өмнө нь 10 цаг хийдэг байсан ажлаа 1-2 цагт хийж амжуулж чадна.
  • Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлдэг гэдэг нь та өмнө нь мэддэггүй байсан олон шинэ мэдлэгийг програмаас авч чадна.
  • Эзэндээ орлого ашиг авчирдаг гэдэг нь та манай програмаар бусад газруудын тайланг гаргаж болно. Мөн өмнө нь тайлангаа хүнээр гаргуулж илүү зардал гаргадагбайсан бол тийм асуудал байхгүй болно.

 Програмын давуу тал:

  1. Ашиглахад хялбар:Програм дээр ажиллах зааварчилгаа бүхий асуулт хариултаас бүрдсэн видео хичээлүүдийг www.magicgroup.mn сайтаас үзэх боломжтой.
  2. Програм хэрэглэгчдийн FacebookGroup-ээс заавар зөвлөгөөг ямар ч цаг үед авах боломжтой. FacebookGroup-ын admin-с гадна програмыг идэвхитэй хэрэглэдэг 2000 гаран хэрэглэгчид байдаг.
  3. Гар ажиллагааг 80-аас дээш хувь хөнгөвчилдөг.

Гар ажиллагааг 80 хувь хөнгөвчилсөнбайдлыг дурдвал:

Санхүү, татварын тайлангууд Гар ажиллагаа
1 Анхан шатны баримт хөтлөх Автомат
2 Ерөнхий журнал хөтлөх Гараар
3 Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах Автомат
4 Ерөнхий дэвтэр хөтлөх Автомат
5 Гүйлгээ баланс Автомат
6 Ажлын хүснэгт гаргах Автомат
7 Авлага өглөгийн тайлан Автомат
8 Цалин бодох, илүү цаг, амралтын мөнгө Автомат
9 Бараа материалын тайлан Автомат
11 Үндсэн хөрөнгийн тайлан Автомат
12 Санхүүгийн тайлан. /Баланс, ОТ, ӨӨТ, МГТ/ Автомат
13 Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан Автомат
14 Хувь хүний орлогын албан татварын тайлан Автомат
15 НӨАТ-ын тайлан Автомат
16 Орлогын татварын тайлан Автомат
17 Санхүүгийн шинжилгээ Автомат
18 Бусад тайлан /Борлуулалт болон ХА-ын тайлан/  
 

4. MagicFinance санхүү, татварын програмаас нийт 68 төрлийн тайлан гарах боломжтой.

Тайлангууд Санхүүгийн Татварын Удирдлагын Туслах Нийт
1 Санхүүгийн тайлан 5       5
2 Удирдлагын тайлан     5   5
3 НДШ-ийн тайлан   2     2
4 НӨАТ-ын тайлан   6     6
5 Орлогын татварын тайлан   8     8
6 Хүүгийн авлагын тайлан       1 1
7 ХАОАТ-ын тайлан   6     6
8 Худалдан авалтын тайлан       3 3
9 Үндсэн хөрөнгийн тайлан       2 2
10 Мөнгөн хөрөнгийн тайлан       2 2
11 Зардлын тайлан       2 2
12 Авлага өглөгийн тайлан       2 2
13 Ханшийн тэгшитгэл       3 3
14 Журнал, дэвтрүүд       3 3
15 Бараа материалын тайлан       4 4
16 Борлуулалтын тайлан       6 6
17 Цалингийн тайлан       8 8
Нийт дүн 5 22 5 36 68

Сурв: Давтан сургалт үнэгүй явагддаг гэсэн. Энэ талаар?.

Давтан болон нэмэлт сургалтуудыг үнэгүй явуулдаг. Давтан сургалт гэдэг нь: Санхүү эсвэл програмын сургалтад хамрагдана гэсэн үг. Нэмэлт сургалт гэдэг нь: Програмын ахисан түвшний сургалтуудад суух боломжтой. Жишээ нь: Ханш, Үндсэн хөрөнгө гэх, мэт

Сурв: Санхүүгийн тайлан гаргаж сурахыг хүсч байгаа олон хүн байдаг. Гэвч би сурч чадахгүй байх гэсэн болгоомжлол, өөрийгөө хязгаарлах бодол хүмүүст байдаг.

Нэг ийм туршилт байдаг гэнэ. Голд шилэн саванд жараахайнуудыг хийгээд тавьжээ. Гэтэл тэр жараахайнуудыг идэхээр цурхай загаснууд хичээсэн боловч амжилт олсонгүй. Ингээд тэд энэ жараахайнуудыг идэж чадахгүй юм байна гэдгийг ойлгожээ. Маргааш нь жараахайнуудыг шилэн савнаас гаргаж голд тавихад цурхай загаснууд огт тоохгүй байжээ. Учир нь тэд жараахайнуудыг  идэж чадахгүй гэж бодсон учраас дахин оролдлого хийсэнгүй. Хүнд ч мөн энэ чанар байдаг гэнэ. Чадахгүй гэж бодох, эсвэл чадахын төлөө хичээхгүй байх. Ийм хүнд сургалт үр дүнгээ өгдөггүй. Гэхдээ ийм хүн цөөн байдаг. Яг сурья гээд зориод ирсэн хүмүүст бид одоогоор 90 хувийн магадлал, 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна.

Сурв: 90 хувийн магадлал, 100 хувийн сэтгэл ханамжын баталгаа гэж юу вэ?

Суралцагчдын өмнөх суурь мэдлэг болон юмыг логиктой ойлгох чадвар өөр өөр байдаг учраас бүх суралцагчид нэг хугацаанд 100 хувь жигд нэг зүйлийг ойлгоно гэж байдаггүй. Зарим нь 7 хоногийн дотор заасан зүйлийг сурч байхад зарим нь 10 хоногт сурдаг гэх мэт.Сүүлд нь энэ 2 хүнээс шалгалт авахад ижил түвшинтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай сургалтын төвийг зорьсон 10 хүний 8-9 нь хугацаандаа санхүү, татварын тайлан гаргаж чаддаг болж төгсөнө гэсэн үг. Тэгвэл хугацаандаа сураагүй хүн нь яах вэ. Энэ хүмүүст бид давтан болон нэмэлт сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодог. Мөн төгссөний дараа Membership картаа ашиглан Аудитор болон Татварын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.

Энэ бол бид танд 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа өгч байгаа хэрэг.

Сурв: Практик сургалт гэж яг ямар сургалт байдаг юм бол?

Бүхий л сургалтын төвүүд няравын тайлан гаргах хянах, дансны харьцаа хийж сурах нь нягтлангийн гол сурах зүйл гэж үзэж энэ тал дээр гол анхаарлаа хандуулж сургалтаа явуулдаг. Гэтэл энэ бол зөвхөн онолын мэдлэг бөгөөд практик дээр нягтлангууд зөвхөн дансны харьцаа хийгээд суудаггүй билээ. Тиймээс манайх Няравын урьдчилан бэлтгэсэн тайлан  дээр үндэслэн санхүүгийн тайлан гаргаж сургах, гаргасан санхүүгийн тайлангаа унших, удирдлагад зориулсан тайлангууд бэлтгэх, Татварын хяналт шалгалт, Аудиторын тайлан гэж юу байдаг талаар  заадаг. Мөн сургалтын төвд хүсэлт гарган төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн нягтлангууд дээр дадлага хийх боломжтой. Үүнийг практик сургалт гэж ойлгоно.

Сурв: Нягтлангийн мэдлэгтэй болохын тулд няравын сургалтанд суух шаардлагатай юу.

Нягтлан ямар мэдээлэл дээр үндэслэн ажил гүйлгээгээ бүртгэж санхүүгийн тайлангаа гаргадаг вэ гэвэл Няравын тайлан байдаг. Өөрөөр хэлбэл няравын тайлан байхгүй бол санхүүгийн тайлан гарах боломжгүй. Няравын сургалтанд суух 2 шалтгаан байдаг.

  1. Шинэ нягтлангууд санхүүгийн тайлан гаргаж сурсан боловч анхан шатныхаа баримтыг бүрдүүлж, цэгцэлж чаддаггүй.
  2. Мөн нягтлангийн ажлын нэг чухал үүрэг функц нь байгууллага дахь санхүүгийн дотоод хяналтыг хэрхэн хийх вэ, гэдэг асуудал. Нягтлан бодогч байгууллагынхаа санхүүгийн дотоод хяналтыг хийхийн тулд няравынхаа ажлыг хянаж чаддаг байхаас эхэлдэг. Няравын ажлыг хянахын тулд няравын тайлан гаргаж чаддаг байх ёстой.

Нягтлангийн ажил няраваас, няравын ажил баримтнаас эхэлдэг. Байгууллагад муу нягтлангаас илүү сайн нярав хэрэгтэй байдаг. Ер нь нягтлан мэргэжил олгодог дээд сургууль төгссөн хүүхдүүд ихэнх нь няравын мэдлэггүй төгсдөг. Учир нь дээд сургуульд няравын тусгайлсан сургалт байдаггүй юм. Тиймээс санхүүгийн мэдлэгтэй хүний тоонд багтая гэвэл эхлээд няравын мэдлэгтэй болох хэрэгтэй гэж ойлговол зөв байх.

Сурв: Санхүүгийн мэдлэгтэй хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?Санхүүгийн тайлан гаргадаг хүнийг хэлэх үү?

Бид нягтлан няравуудыг санхүүгийн хүн гэж ярьцгаадаг. Санхүүгийн хүн учраас санхүүгийн мэдлэгтэй байж таарна. Гэхдээ санхүүгийн тайлан гаргадаг хүнийг л санхүүгийн мэдлэгтэй гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт. Санхүүгийн мэдлэг гэдэг ойлголт дотор: Санхүү, татварын тайлан гаргах чадвараас гадна, байгууллагын санхүүгийн бүтэц, дотоод хяналтын тогтолцоо, төлөвлөгөө, шинжилгээ гаргах, татварын болон бусад хуулийн цэгцтэй мэдлэг гэх мэт олон ойлголтууд багтана. Мөн ажлын туршлага гэдэг бол том үзүүлэлт байдаг. Жишээ нь: Дөнгөж сургуулиа санхүүгийн чиглэлээр онцсайн төгссөн хүүхдүүдийн ихэнх нь шууд байгууллагын санхүүг аваад, тайлан тооцоо гаргаад явах чадваргүй байдаг. Энэ нь тэр хүүхдэд санхүүгийн цэгцтэй мэдлэг бий болж чадаагүй, туршлагагүй байгааг харуулж байгаа хэрэг.

Сурв: Жижиг, дунд аж ахуйн нэгж, түүний эзэн, захиралд тохиолддог олон саад бэрхшээлүүдийн нэг нь санхүү, татварын тайлантай холбоотой асуудал байдаг байх.

  • Санхүүгийн болон татварын тайлангуудын талаар мэдлэг хомс
  • Зарлалын дагуу, улирал тутамд, багагүй зардлаар өөрөө ойлгохгүй тайлан гаргуулдаг.
  • Хөндлөнгийн хүнээр гаргуулсан тайлангаараа татварын байгууллагатай харилцахад хүндрэлтэй.
  • Байгууллагынхаа дотоод санхүүгийн үйл ажиллагааг хөтөлж явуулах, хянах талаар учир дутагдалтай.
  • Орон тооны нягтлан бодогчийг цалинжуулан ажиллуулах боломжгүй
  • Татварын хяналтаар олон дахин буцаж, хугацаа хожимдуулан торгуулдаг
  • Хяналт шалгалтаар ихээхэн хэмжээний акт төлбөр тавиулдаг
  • Цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл санааны дарамт, стресст өртдөг гэх мэт олон асуудлууд гардаг.

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик Консалтинг Аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044,    

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа